Пенсильвани мужид байдаг Эри тосгонд орон нутгийн цагаар ням гарагийн шөнө гал гарсан дуудлага иржээ. Хүүхэд харах төв буюу өдөр өнжүүлэхэд гарсан галын улмаас таван хүүхэд түлэгдэж амиа алдаж, төвийн эзэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан хохирогчид найман сартайгаас долоон нас хүртэл насны хүүхдүүд байжээ.
Эцэг эх нь шөнийн ээлжинд ажилладаг учраас өдөр өнжүүлэхэд хонож байсан нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд хохирогчдын дунд байгаа юм. Галын улмаас хүүхэд асрах төвийн зэргэлдээх байшингийн оршин суугч бэртэж гэмтсэн байна. Орон нутгийн эрх баригчид ослын шалтгааныг нэн даруй тодруулахаа мэдэгдэж хүнд гарз тохиолоо гэжээ.
Шинжээчдийн дүгнэснээр гал нэг давхрын зочны өрөөнөөс эхэлж ассан байна. Уг өдөр өнжүүлэх нь долоо хоногийн 24 цагийн турш амралтгүй ажилладаг ба хүүхдүүдийг унаагаар хүргэж, хичээл заах зэргээр харж асардаг гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com