СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-13

Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт сумыг автозамаар холбоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт сумыг холбосон 60 км хатуу хучилттай авто замын ажил 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр буюу намрын тэргүүн сарын зургаан цагаан мэнгэтэй билэгт сайн өдөр эхэллээ.

Олон жил яригдсан энэхүү томоохон бүтээн байгуулалт, замын ажлын санхүүжилт УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилга, дэмжлэгтэйгээр шийдвэрлэгдэн,
2019-2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто замын жагсаалтад 48.0 тэрбум төгрөгөөр хийгдэхээр тусгагдан бодит ажил хэрэг болж байна.

Уг замын ажлыг Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас зарласан тендэр сонгон шалгаруулалтаар “ТОТАЛ ИНЖ” авто зам барилгын компани шалгаран гүйцэтгэгчээр ажиллахаар болсон бөгөөд шинэ замыг 2020 оны 11 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сум нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутагтай бөгөөд энэхүү авто замын ажил хийгдсэнээр улсын хэмжээний томоохон аялал жуучлалын бүс нутаг болон хөгжих боломжтой юм.

Мөн нутгийн иргэд хот хооронд саадгүй зорчих замтай болж байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.