Яруу найрагч, шүүмжлэл судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн жүжгийн зохиол тун удахгүй УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болох нь.
Тэрбээр тус театрын найруулагчтай ярилцаж байгаад жүжгийнхээ нэрийг “Үйлийн гурван чулуу” хэмээн нэрлэжээ. П.Батхуяг өнөөдөр УДЭТ-т СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд болоод театрын уран бүтээлчид “Тайзны зургийн урлаг дахь цаг хугацааны ойлголт” илтгэл тавих бол орой Монголын багш нарын баярыг тохиолдуулан ЕБС-ийн багш нарт “Багшийн ёс зүй” сэдвээр лекц унших гэнэ.
Мөн их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын Б.Ринчен гуайн 110 жилийн ойн хуралд оролцож "Цогт тайж" кино, Цогт тайж туужийн харьцуулсан судалгаа" сэдвээр илтгэл тавих аж.