Энэтхэгийн Харьяана мужид амьдардаг газрын эзний хүү төрсөн өдрийн бэлгээ голж 3,5 сая рупи буюу 49,000 ам.долларын үнэтэй цоо шинэ BMW автомашинаа голд урсгасан байна. Залуу төрсөн өдрөөрөө эцэг эхээсээ 4,5 сая рупигийн үнэтэй Jaguar автомашин авахыг хүссэн ч оронд нь арай хямд цагаан өнгийн BMW автомашин бэлэглэсэнд сэтгэл дундуур үлджээ. Тиймээс голсон бэлгээ голд урсгахаар шийдсэн байна. Цахим орчинд голд урсгасан машины бичлэг тархсан ба баяны хүү хэсэг хугацааны дараа голсон машинаа эргүүлэн татаж уснаас гаргахыг оролджээ. Орон нутгийн цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: www.bbc.com