СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Хүрэлбат: Б.Хурцын хүн алах технологиор Т.Чимгээгийн охин хөнөөгдсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгт яллагдсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатартай ярилцлаа. 

-Та хэзээ Эрдэнэтээс ирэв? 

-Дүү маань Эрдэнэтийн хүнтэй суугаад тэнд амьдардаг болсноос биш манайх Дорноговь аймгийн айл. Би хотод амьдардаг. 

-Шүүх хурлыг шударга явагдана гэдэгт итгэж байна уу? 

-Ёстой итгэхгүй байна. Шүүх танхимын гадна картонон цаасан дээр бичиг барьсан хүмүүс бол энэ хэргийн төлөө явж байгаа Ж.Батзандан, Л.Болд нарын эсрэг явж байгаа юм. 

Гурван шатны шүүх хаалттай болсон. Шүүх хурал дээр баруун солгойгүй төрийн нууц яригдахгүй. УИХ-ын гишүүдийг хүртэл оруулахгүй байгаа. Энэ хүмүүсийг оруулахгүй байна гэдэг луйвар, булхай болоод өнгөрнө гэсэн үг гэж харж байгаа. Цорын ганц амьд гэрч Булганыг яагаад шүүх хуралд оролцуулахгүй байна? Яагаад гэвэл Булган "Энэ хүмүүс биш" гээд хэлээд байгаа учраас. ОУПХ-ны хүмүүстэй уулзахад би орж, Булганаас ам зургийн талаар асуусан. Гэтэл өндөр намыг нь л би хэлсэн, бусдыг нь би зуруулаагүй гэж хэлсэн. Тэр зураг хаанаас гарч ирэв?  

-Өнөөдрийн шүүх хурлыг даргалж байгаа Отгонжаргал шүүгчийг Ц.Элбэгдорж тавьсан гэж DMNN нэгдлийн тэргүүн Д.Даш хэлсэн? 

-Тийм байх магадлалтай. Ц.Элбэгдорж гэдэг хүн өөрийгөө хуягласан байсан. Шүүхийг өөрийн хүнээр дүүргэсэн. Харуулаар нь хүртэл өөрийн хамаатнаа тавьсан байсан шүү дээ. 

-20 жилийн өмнөх хэргийн талаар ярья. 1998 очнд таны дүү хэдэн настай байсан бэ? 

-Миний дүү 28,9 настай байсан юм билээ. Эрдэнэтэд амьдардаг. Эмээгийн маань бие тааруу байсан учир асрахаар Дорноговьд гурван хүүхэдтэйгээ очсон байсан үе. Хүүхдүүд нь Дорноговьд сурч байсан баримтыг би шүүх хуралд авчирсан. Г.Эрдэнэбат гэж прокурор бол ам ангайгаад л худал ярьдаг нөхөр. 14 000 хуудас материал бүгд улсын нууц гэж худал яриад байгаа. Үнэнг харуулахгүй гэж ингэж байна. Одоо энэ хүмүүст С.Зоригийн хэрэг хамаагүй болсон. Амиа авч гарахын тулд өнөөдөр шүүх хурлыг хаалттай хийж байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг өмгөөлөгчдийн шаар шавхруу болсон хүн өмгөөлөөд зогсож байна шүү дээ. Яагаад Батбаярыг өмгөөлөгчөөр авсан гэж бодож байна? Эд нарт өмгөөлөгч олдохгүй байна шүү дээ. Нэртэй, төртэй өмгөөлөгч нар хулгай, луйварт оролцохыг хүсэхгүй байна. Энэ хэрэг хэрэгсэхгүй болно гэдгийг Батбаяр гэдэг өмгөөлөгч мэддэггүй юм /Видеог үз/.   

-Хүүхдүүд нь Дорноговьд сурч байсан гэдгээс өөр ямар нотлох баримт байна? 

-Г.Эрдэнэбат прокурор өөрөө хэлсэн шд. Хэргийн газар энэ хүмүүсийн ямар ч нотлох баримт байхгүй гэж. Ганцхан ялласан юм нь, Амгаланбаатарын мэдүүлэг. Би эндээс нь хутгалсан, тэр тэндээс нь хутгалсан гэсэн яриа. Үүгээр нь ялласан. 

Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд Ерөнхийлөгч болохдоо "С.Зоригийн хэргийг илрүүлнэ" гэсэн. Энэ үгээ гүйцэлдүүлэхийн тулд хэн нэгэн гүйцэтгэгчийг олох ёстой ёо доо? Амгаланбаатар бол дөрвөн удаагийн хүн амины хэрэг хүлээсэн хүн. Энэ хүнийг олтол, гайтай юм шиг дүүгийн маань хадам эгч өргөж авсан байж таардаг. Г.Эрдэнэбат прокурор бол "Татгалзах аргагүй их мөнгөний санал авсан" гэж ярьсан. Гэтэл Амгаланбаатар таксины мөнгө өгч чадахгүй, жолоочийг нь алж байсан хүн шүү дээ. Татгалзах аргагүй их мөнгө хаана байна? 

Энэ хүмүүс гэмгүй хүмүүст хэрэг тохох гэж олон зүйл хийсэн. Хашаанд нь хүртэл цогцос авчирч хаясан. Мөрийг нь харахад Портертой, хоёр хүн байсан байна гэсэн. Арзгар гуталтай. Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа. 

-Бас нэг харамсалтай хэрэг гарсан. Том охин нь цаг бусаар нас барсан. Тэр талаар? 

-Би бол гүйцэтгэсэн гэж боддог. ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүнийг оронд чинь үхүүлнэ гэж хэлж байсан. Энэ бол хүн алах технологи. Б.Содномдаржааг хоёр хүнээр өдүүлж байгаад мөрдөнд аваачсан. Хашаанд нь хүүр хаясан. Шоронгийн аймшигтай үг хэллэгээр хүн рүү мессеж бичдэг. Ийм хүмүүс машинтайгаа 100км/ц хурдтай явахад онхолдох юмыг хийж чадна шд. Гэтэл жолооч нь олдохгүй байгаа. Эд нар хайвал олно шд. Зүв зүгээр хажууд нь сууж байгаад жолоог нь булаацалдсан юм гэнэ лээ. 

Бид нар цагаадаад гарахаар нь хэлье гээд байж байтал Тагнуулынхан очоод хэлсэн байгаа юм. Тэгээд маргааш нь байцаалт авсан. Архи өгсөн гэж ярьдаг. "Та нар миний охины оршуулганд оролцуулахгүй дээ" гэхэд "Одоо очих юм уу?" гэж байна гэсэн. Тэр хүн төрийн ажил хийдэг байсан байж магадгүй. Гэхдээ хүн доромжилж, кайф авч байна шд. Одоо шүүгдэж байгаа Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч л даа. Энэ бол гаж дон гэж би хэлнэ. 

-Амгаланбаатар цээж нүцгэн өрөө рүү нь орсон бичлэгийг бид үзсэн. Тэнд яг юу болсон талаар дүү тань юу гэж ярьсан бэ? 

-Орилж хашгирч, гурван тамхи татаад гарсан гэдэг юм. "Пи... минь хэргээ хүлээ" гээд л орилоод байсан гэсэн. Т.Чимгээгийн нөхрийг бас хорьсон. Одоо бас байцаагдаж байгаа Мөнхгал "Танай эхнэр хүн алаа биз дээ. Эсвэл чи хэргийг нь хүлээчих юм уу?" гэж байсан гэдэг. Ажилгүй байгаа гэж хэлсэн чинь "Манайд ажилд орох юм уу?" гэж байсан гэдэг. Мэдрэл муутай хүн шиг. Босч ирж сандлыг нь өшиглөдөг. Солиорч өгсөн гэсэн. Тэгснээ "За, за хоёулаа найз болъё" гэсэн гэсэн. Мэдрэл муутай хүмүүсийг Тагнуулд авдаг юм уу? Авдаг болоод улсын нууц гээд байна уу? 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.