Дэлхий дээр байдаг олон төрлийн шарз, вискинүүдээс сингл-малт Шотланд виски амт чанараараа ялгардаг. Тэгвэл Шотландын Эдинбург хотод болсон дуудлага худалдаан дээр сингл-малт виски дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ төрлийн виски урьд өмнө дуудлага худалдаан дээр 1,1 сая долларын үнэ хүрч байгаагүй гэнэ.
60 жил хадгалсан “Макаллан Валерио Адами 1926” Шотланд вискийг Ази гаралтай цуглуулагч худалдаж авсан байна. Үүнээс өмнөхөн Хонконгт болсон дуудлага худалдаан дээр нэг сая долларын үнэтэй сингл-малт виски зарагдаж дээд амжилт тогтоогоод байжээ.
“Макаллан Валерио Адами”-г 1986 онд лонхонд савлахаас өмнө 60 жил торхонд дарж хадгалсан тул маш сайн чанартай, ховор эд гэж шинжээчид ярьж байна. Шотланд вискийг дуудлага худалдаанд зарсан эрхэм Макаллан үйлдвэрээс худалдаж авч байжээ. Тус үйлдвэрээс 24 ширхэг лонхтой ховор дарс, виски үйлдвэрлэсэн байдгаас хамгийн шилдэг нь “Валерио Адами” юм.
Эх сурвалж: www.cnn.com