СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Даш: Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгч шүүх хурлыг даргалж байгааг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Төв аймгийн Эрүүгийн шүүхэд өнөөдөр болж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шүүх хурлын гадна жагсаж байгаа DMNN нэгдлийн УЗ-ийн дарга Д.Даш, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат нартай ярилцлаа. 

-Шүүх хурлыг даргалж байгаа Отгонжаргал шүүгчийг бид эсэргүүцэж байна. Энэ хурлыг шүүх эрхгүй энэ шүүгч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон. Шүүгэч Отгонжаргалын нөхөр нь Ховдод сонгуулиар очиж мөнгө төгрөг тарааж байсан, уулан дээр гарч боодол 20 000 төгрөг цацсан гэж нутгийн иргэд ярьдаг. 

Шүүх хурлыг хаалттай хийж байгаа нь буруу. Эрүүдэн шүүсэн бичлэгийг монгол даяар үзсэн. Хаалттай хурлын цаана хуйвалдаан явагдаж байж магадгүй гэж олон нийт үзэж байгаа. Б.Хурц нарт хатуу шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эрүүдэн шүүсэн дээр ял авах ёстой. Бүгд харсан шүү дээ. Эд нар хуулийн янз бүрийн гаргалгаа гаргаж байгаа. Гэхдээ өнгөрсөн өвлөөс хойш Монгол сэрсэн. Хууль хүчний бүх удирдлага солигдсон. Монгол байтугай, дэлхий өөрчлөгдөж байна.  

 

Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат: 

-Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Зарим нэг баримт улсын нууц байж болно. Хүнийг эрүүдэн шүүсэн, дарамталсан гэдгийг юу нь нууц юм бэ?! Та нар хар даа, энд хүмүүс хуваагдсан байдалтай байна. Яагаад хуваагдаад байгаа юм? Хэн хүсээд байгаа юм? Төрийн эрх барьж байгаа хүмүүс энэ хурлыг хаалттай ч юм шиг, нээлттэй ч юм шиг явуулж байна. Хүмүүс тэнэг биш. Өөрсдийнхөөрөө дүгнэлт хийг. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.