Америкийн Колорадо мужийн жижиг тосгонд ойн баавгай иргэдийн эзэмшилд халдсан хэрэг гарчээ. Эстес Парк тосгоны цагдаагийн газраас мэдэгдсэнээр баавгай өнгөрсөн баасан гарагийн шөнө байшин руу халдаж дайрсан ба азаар эзгүй байсан тул оршин суугчид бэртэж гэмтэлгүй өнгөрсөн байна.
Цагдаа нарын хэлж байгаагаар баавгай байшин дахь хогны үнэрээр хоол хүнс хайж иржээ. Баавгай байшинд орохын тулд ханыг нь нүхлэн эвдэхийг оролдож зугтсан байна. Тосгоны цагдаагийн газраас цахим сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлэг гаргаж ойн баавгай ухаалаг тул зэрлэг ан араатнаас болгоомжлохыг оршин суугчдад анхааруулжээ.
Колорадо мужийн цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдыг хамгаалах газраас өнгөрсөн 10 хоногт Эстес Парк тосгонд ойн баавгайнууд 35 тээврийн хэрэгсэл, есөн байшинд халдсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com