Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шүүх хуралд ажиглагчаар оролцуулах эсэхийг хэлэлцэж байна
Төв аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхэд 10.00 цагаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын 32 дугаар тогтоолоор байгуулагдсан Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар шүүх ажиллагааг хөндлөнгөөс хянаж оролцох хүсэлтээ гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулахаар УИХ-ын Түр хорооны нарийн бичгийн дарга П.Хишигбаяр ирээд байгаа аж. УИХ-ын гишүүдийг шүүх хуралд оролцуулах шийд гарсан эсэхийг тодруулахад “Одоогоор шийдвэр гараагүй байна. Би шийдвэрийг гардан авахаар хүлээж байна. Хэрвээ оролцуулах шийдвэр гарсан тохиолдолд УИХ-ын гишүүд оролцоход бэлэн хүлээж байгаа” гэв.