СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хошууч генерал Б.Хурцын найз, нөхөд түүнийг өмгөөлөхөөр иржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт шүүгдэж байгаа ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын найзууд, арван жилийн ангийнх нь төлөөлөл өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн шүүх танхимын гадна цуглаж, шүүх хуралдааныг шударга болж, үнэн шударгаар шүүгээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийллээ. Тэдний яриаг та бүхэндээ хүргэж байна. 

 

-Бид арван жилийн нөхөд нь байна. Багаас нь зан аашийг нь мэднэ. Иймд тийм хэрэг хийсэн гэдэгт итгэхгүй байна. Бидний хүсэл бол шүүх хуралдааныг нээлттэй явуулаасай гэж хүсэж байна. Шүүх шударга шүүгээсэй, ямар нэгэн гадны нөлөөгүй шүүгээсэй. 

Эрүүдэн шүүсэн бичлэгийг Монгол даяар үзсэн. Амгаланбаатар гэдэг хүн эрүүдээд байна шүү дээ. Тэр хүнээс хэн чамд үүрэг өгсөн бэ гэж асуумаар байна. Гэтэл тэр хүн энэ хуралд гэрчээр оролцож байна гэнэ. 

  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.