Өчигдөр Хятадын зүүн хэсгийн Жежян мужийн Тайзоу хотыг Лекима хар салхи дайрсны улмаас 28 хүн нас барж их хэмжээний сүйрэл учирсан талаар Шинхуа агентлаг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар тус хотод үерт автсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Замын цагдаагийн газрын алба хаагчид хийж байгаа бөгөөд гамшиг сүйрлийн улмаас нурсан барилга байгууламжийг цэвэрлэх ажил бүх муж даяар үргэлжилж байгаа аж.