Зэрлэг амьтдын зурагчин, далайн биологич мэргэжилтэй Чэйс Деккэр гэх залуу далайн арсланг халим залгиж байх үеийн гайхалтай агшинг гэрэл зурагт буулгаж чаджээ.
Энэхүү үйл явдал өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Калифорни мужийн Монтерей булан дахь халим үзэгчдийн завин дээр болсон байна. Тэрбээр “Бид 3000 гаруй далайн арслан болон 100 гаруй халимын сүрэг явж байгааг харж байсан. Далайн арслангаар хоолож буй энэ үйл явдал үнэхээр гайхалтай байсан. Магадгүй миний амьдралд цор ганц удаа л тохиох агшин энэ байсан байх. Ийм зураг дарж чадсандаа би одоо ч итгэж чадахгүй байгаа” хэмээн хэлжээ.