Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, нөгөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Өчигдөр оройны байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.