Монголбанк энэ оны эхний долдугаар сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монголбанк энэ оны долдугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 120,680.95 төгрөг байлаа.