АНУ-ын Шүүх яамнаас Оросын тагнуулын долоон оффицерийг буруутгалаа. Энэ удаад Олон улсын сэргээштэй тэмцэх газрын мэдээллийг хулгайлсан гэжээ. Оросын тагнуулын удирдлагын төвд харьяалагддаг эдгээр эрхмүүдийг цахим мэдээллийн санд нэвтэрч хулгай хийгээд зогсохгүй мөнгө угаасан гэж буруутгалаа.
Олон улсын сэргээштэй тэмцэх газраас АНУ, Канад, Европын тамирчдын холбоо байгууллага ба хувь хүмүүсийн мэдээллийг хулгайлсан гэж үзэв. Мөн Оросын тагнуулчид эндүү ташаа болон хулгайлсан мэдээллээ олон нийтэд цацахыг оролдсон гэлээ. Америкийн Үндэсний Аюулгүй байдлын прокурор Жон Демерс “тагнуулчид Олимпийн наадам ба бусад олон улсын спортын арга хэмжээний бүрэн эрхт байдалд халдахыг санаархлаа” хэмээн буруутгав.
Оросын долоон тагнуулчийн гурвыг нь 2016 оны Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон тухай мэдээлэв. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтоны кампанит ажлын талаарх мэдээллийг хакердсан гэлээ.
Эх сурвалж: www.vox.com