СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-09

“Аравт”-д Монгол улсын баг тэргүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

“Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энхтайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам” манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин амжилттай зохион байгууллаа.

“Аравт” анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орнууд ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

“Аравт” уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэжээ. Цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг, бэлтгэл сургуулилтыг сорьсон олон улсын сургууль бол “Аравт” юм. Олон улсын шинжээчид амьтантай хамт үүрэг гүйцэтгэдэг “Аравт” уралдаан нь “Олон улсын цэргийн наадмын шигтгээ болж чадлаа” хэмээн онцоллоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.