Ирэх даваа гаригт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал болно. Уг шүүх хуралд хөндлөнгийн хяналт тавьж оролцох хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятад, Ө.Энхтүвшин нар Төв аймаг дахь шүүхэд гаргажээ. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан дээрх албан тушаалтнууд нь УИХ-ын 2019 оны 32 дугаар тогтоолоор байгуулагдсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд юм.