Нийслэлийн орон сууцны корпорациас Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд түрээсээр амьдрах иргэдийн сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт дуусгана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд Түрээсийн орон сууцанд түрээсээр амьдрах иргэдийг эрэмбэлэх ажлыг олон нийтэд ил тод явуулахаар болжээ. НИТХ-аас Буянт-Ухаа-2 хороололд ашиглалтад орсон 972 айлын орон сууцны 5 хувийг 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувийг олгох шийдвэрийг гаргасан юм байна.