МХЕГ-ын даргын 01/40 тоот удирдамжийн дагуу НМХГ-аас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Пи Ай Эм Эм” ХХК-ний захиалгаар “Номт Эрдэм” ХХК-ийн гүйцэтгэж буй есөн давхар орон сууцны зориулалттай барилгын ажилд хяналт шалгалт хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан тул зөрчлөө арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоожээ.
Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Куба элчингийн хажууд баригдаж байгаа “Алтанбулаг трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны зориулалтай барилгыг шалгахад хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг мөрдөөгүй байсан тул Нийслэлийн прокурорын тогтоолоор барилгын ажлыг түр зогсоож, холбогдох хүмүүст Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан байна.