СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны засгийн газар Энэтхэгтэй хийх хоёр талын худалдааг зогсоохоор боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Кашмирын онцгой статусыг цуцалж, өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан Энэтхэг улстай Пакистан харилцаагаа эрс муутгалаа. Энэхүү шийдвэрийг Энэтхэг улс мягмар гарагт гаргасан юм.

.

Пакистаны засгийн газар хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа зарлажээ. Мөн Энэтхэгт суудаг өөрийн элчин сайдыг эргүүлэн татахаар болсныг Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мэхмүүд Куреши мэдэгдсэн байна.

. Энэтхэг, Пакистан улсууд Кашмирт хоёр удаа дайн хийж байсан бөгөөд Энэтхэгээс салан тусгаарлах хөдөлгөөн олон арван жилийн турш үргэлжилж, нийт 70 мянга гаруй хүний амь үрэгдээд байгаа билээ. Өнөөг хүртэл Энэтхэгийн Кашмир нь өөртөө засах онцгой эрхтэй, өөрийн туг далбаа, үндсэн хууль, засаг захиргаатай байсан юм.

Одоогийн байдлаар муслим шашинтнууд голлон оршин суудаг Кашмирын бүс нутагт цэргийн онцгой хяналт тогтоон, гар утас, интернет сүлжээг бүрэн хаагаад байгаа аж. .

Эх сурвалж:NDTV

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.