Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид энэ сарын 5-ны өдрөөс Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг долоон дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний 7.00 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байна.
Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөж байна.
Мөн Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа. Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4:00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.