Маргааш 11.00 цагаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн энэ жилийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, их дээд сургуулиудын захирлууд очиж танилцах юм байна. Их дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлээ хэрхэн базааснаа энэ үеэр тайлагнах аж.