СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-08-08

LIVE: Б.Жаргал: Цөмөрсөн нүх нь соёлын өв байж болзошгүй зоорийн барилга болох нь тогтоогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны зүүн талд борооны үерийн улмаас газар цөмөрч, учир битүүлэг нүх илэрлээ гэсний дагуу LIVE телевизийн сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжиллаа. Цагдаа, тагнуул, онцгой байдал, Улаанбаатар хотын музей, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Төрийн тусгай хамгаалалтай газрын дарга нарыг цуглуулж, түргэн авхуулсан уг нууцлаг нүхний учрыг мэргэжлийн байгууллагын ажилтнууд шалгаж дараах байдлыг тогтоожээ.

Улаанбаатар хотын музейн мэргэжилтэн Г.Очбаяр:

. Би сая дээрээс нь очиж харлаа. Дотор нь яг юу байгаа нь харагдсангүй. Соёлын өв байж магадгүй илэрц олдвор гарсан тохиолдолд хуулийн дагуу заавал соёлын малтлага байгаа эсэхийг шалгадаг учраас би энд ирсэн. Хуучин энэ зоорины дээр бүр хүрээний үед Майдарын зам л байсан.

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал

Өчигдөр 17.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт машиныг зогсоолд байрлуулах үед урд дугуйны доод хэсэг нь цөмөрлөө гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирсэн. Бид дуудлагын дагуу ирж шалгах үед суваг байж болзошгүй байсан учраас цагдаагийн байгууллагын дуудаж хамгаалалт авхуулсан байгаа. Улмаар уг суваг зоорь нь соёлын өв байж болзошгүй байсан тул холбогдох мэргэжлийн байгууллагыг дуудаж шалгууллаа. Зоорь руу орж харахад 6х8 м хэмжээтэй зоорийн барилга байна. Чулуун ханыг паалкаар хучиж дээрлэсэн байгууламж байна билээ. Доороос нь нэг метр орчим хэрээтэй ус шүүрч тогтсон байдалтай байсан. Энэ байгууламж нь 1930, 1940-өөд оноос өмнөх барилга учраас улсын мэдээллийн санд байгаагүй. Зоорь илэрсэн газар маань “Эй Ар Би Монголия” ХХК-ийн эзэмшдэг газар байгаа. Доороос шүүрч тогтсон усыг соруулаад ямар нэгэн илэрц олдвор илэрсэн эсэхийг шалгасны дараа дараагийн арга хэмжээг авна. Иргэдийн яриад байгаа шиг Төрийн ордны доод талд байдаг хонгил байгаагүй гэдгийг хэлье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.