Ц.Элбэгдорж, С.Баяр нарын авлигын мэдээлэл НҮБ-ын “чих”-нд хүрчээ

МУ CONTENT

Шинэ мэдээ

Улс төр, Гэмт хэрэг

Ц.Элбэгдорж, С.Баяр нарын авлигын мэдээлэл НҮБ-ын “чих”-нд хүрчээ

Ц.Элбэгдорж, С.Баяр нарын авлигын мэдээлэл НҮБ-ын “чих”-нд хүрчээ

 

Тэдний холбогдсон авлига, албан тушаалын хэргийн ард улс орны эрх ашгийг хохироож, өөртөө болоод хамаарал бүхий этгээддээ хэдэн арван сая ам.доллар завших боломж олгосон, завшсан асуудлууд яригддаг юм.

Тэгвэл манай төрийн өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэрэг Монголоос хальж, дэлхийг дэлдийлгээд эхэлсэн байна.

Тодруулбал,

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаадаас оруулж ирсэн “улс төрийн мөнгө” гэх хэдэн сая ам.доллар, Ерөнхий сайд асан С.Баярын гаднын томоохон компаниас шан болгож авсан гэх

Өнөөг хүртэл маш нууцлагдаж ирсэн энэ явдал удахгүй олон нийтэд ил болж, томоохон дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдэх бололтой дог.

НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын мэдээллийг хүлээн авч, судалгаа шинжилгээ хийж суугаа нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд явагдаж байгаа ажээ.

Монгол Улс энэ Конвенцид 2005 онд нэгдсэн. Оролцогч улсын хувьд Конвенцийн “дүрэм”-ийн дагуу хэрэгжилтийнх нь талаар байнга тайлан мэдээлэл өгч ирсэн байдаг.

Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэнээс жилийн дараа буюу 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөгчдийн шалгах хэргүүдийг оруулж өгсөн. Энэ нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн гэж манай эрх баригчид хэлдэг юм.

Ер нь бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид зааснаар оролцогч улс бүр авлигын эсрэг тэмцлийнхээ талаар бусад оролцогч улс орнууд болоод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд шууд харилцах, НҮБ ч анхаарлаа хандуулдаг юм байна.

 

Санал болгох

4 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Энэ 2.хулгайчаа хурдан барьж хорьж шалгаж шийтгээчээ шоронд хийж шонд дүүжил 9.н үеэр нь нутаг зааж цөллгөнд явуул

  2. иргэн

    Манайхаас өөр оронд бол аль эрт шийдэгдэх блаа холбоо сүлжээ нь төрд оршсоор бгаа болохоор тэр их авилагын илрүүлж улсыг хохироогүй болгож чадахгүй бна туйлын харамсалтай

  3. Ashguide

    Ashguide

  4. Зочин

    Улсынх нь хууль энэ улсаа худалдсан баяжсан хулгайчуудаа шалгаж дийлэхгүй аалзны тор шиг олон сүлжээгээ дийлэхгүй байгаа бол НҮБ аас туслалцаа авч улс орноо цэвэрлэж ээр байна ард иргэд минь нөгөө л хэдэн хулгайчууд сонгуульд нэрээ дэвшүүлбэл битгий сонгууль өгөөрэй энэ хэдэн хулгайчид ахиад ард иргэдээ ядуу амьдралд бүрэн шилжүүлнэ шүү 3 хан сая иргэдээ хангалуун амьдруулж чадахгүй арчаагүй хулгайчууд

Сэтгэгдэл үлдээх