Нийтэлсэн:
Admin
6 жилийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг 90.8 хувийн саналаар Зам, тээвэр хөгжлийн сайдаар томиллоо.
Я.Содбаатар нь
- 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яамны Дэд сайд
- 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Сайдын зөвлөх
- 2008–2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Дэд дарга, Дарга
- 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012–2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байна.