Гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг нь болсон аав нарыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр төр, үүрэг хариуцлага, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан тэмдэглэдэг “Аавуудын өдөр” өнөөдөр тохиож байна.
Жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг гэр бүлийн өдөр, аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр болгон 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. "Аавуудын өдөр"-ийг тохиолдуулан дараах арга өдөрлөг, үйл ажиллагаанууд болно. Үүнд:
Гэр бүлээ авч явах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж, үр хүүхдүүддээ зөв үлгэр дууриал үзүүлэн, өсгөн хүмүүжүүлж байгаа Монголынхоо мянга мянган аавууддаа баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.