Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Ар гүнтийн хяналтын цэгт хяналт тавьж байсан улсын байцаагчид Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар 20 шуудай ховор ургамал “Хонин арц” түүж бэлтгэн, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.
Зөрчилд холбогдогч нь 05-30 УНД улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр ховор ургамал тээвэрлэж явсныг саатуулж, Эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.