Статистикийн үндэсний хорооноос Монгол Улсын аймаг, нийслэлийн хүн амын тоог сүүлийн 85 жилийн хугацаанд хэрхэн өсч өөрчлөгдсөнийг маш сонирхолтой байдлаар харуулсныг та бүхэндээ хүргэж байна. Монгол Улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа тодруулбал, анх 1918 онд хийсэн бол удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад, завсрын тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн 4 тооллогыг орон сууцны нөхцөлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан юм байна.