Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа. Энэ онд Улсын хэмжээнд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөлийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Гэвч сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын тендерт шалгарч санхүүжилтээ авсан зарим компаниуд ажлаа хийхгүй байгаагаас үүдэн багагүй асуудал үүсээд байгаа юм. Хэрвээ 93 цэцэрлэг, 48 сургуулийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруулж чадвал сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм.