СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: “Монгол-Хятадын экспо” үзэсгэлэнд 400 гаруй компани оролцоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

“Монгол-Хятадын экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй юм.

Анхны арга хэмжээнд Монгол Улсаас 251 ААН нийт 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийнхад 400 ААН оролцож нийт 6.2 сая юанийн борлуулалт хийж байсан билээ.

Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм.

БНХАУ-ын талаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн байна.

Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон. ” гэлээ.

Тус үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик, бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 2-12-ны өдрийг хүртэл дээрх гурван байгууллага дээр зэрэг хийгдэж байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.