СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-07

Халхгол суманд 11 барилга байгууламж барьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Халх гол дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж байна. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьж байгаа аж. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халхгол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тухайлбал орон нутагт боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.