АНУ-д энэ жил олон нийтийн газар гал нээсний улмаас 292 хүн нас бараад байна. Он гарахад 216 өдөр үлдээд байгаа ч нийт 1300 хүн олон нийтийн газар буудуулсны улмаас шархдаад буй аж.
Өнгөрсөн бямба гаригт Техас мужийн Эль-Пасо хотод 20 хүн буудуулж нас барсны дараа 24 цаг бололгүй Даллас мужийн Дэйтон хотод 9 хүн мөн буудуулж амиа алдсан аж. Дэйтон хотын гэмт хэрэгтэнг цагдаа нар буудаж алсан ба харин Эль-Пасо хотод болсон гэмт хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан юм. Гэмт хэрэгтэн аллага үйлдэхээсээ өмнө 2300 үгтэй цагаачлалын эсрэг мэдэгдлийг интернетэд тавьсан аж.
Галт зэвсэг хэрэглэн олон хүний амь хөнөөдөг ийм гэмт хэргийг АНУ-ын засгийн газар анхааралдаа авна гэж Дональд Трамп мэдэгджээ.
Ийм эмгэнэлт явдал гарах бүрт Америкт зэвсгийн худалдааг хориглох тухай яриа гардаг. Гэвч иргэдийн гар дээр галт зэвсэг байгаа тул гэмт хэрэг, хүчирхийлэл хязгаарлагдаж байдаг гэсэн үзэл одоо болтол давамгайлдаг юм.
Эх сурвалж: www.qz.com