СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-08-06

Төгрөгийн ханш чангарах хүлээлттэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын эдийн засаг хурдтай сэргэж байна. Тухайлбал Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаад худалдааны ашиг ч нэмэгдэж байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны ашиг 1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд экспорт 2018 оны мөн үеэс 10 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Улмаар урсгал дансны алдагдал буурч, төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ийнхүү Монгол Улсыг чиглэх валютын урсгал нэмэгдсэнээр гадаад валютын нөөц нэмэгдэж,

Гадаад валютын захад нөлөөлдөг голлох макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байгаа нь валютын ханш тогтвортой байх боломжийг олгож байгаа аж. Харин цаашид төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах хүлээлт зах зээлд үүсээд байна. Тодруулбал Холбооны нөөцийн банк 2019 оны долдугаар сарын 31-нд бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулсан нь олон улсад ам.долларын ханш чангарч байгааг бууруулах нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн Дэлхийн банкнаас 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Энэ нь . Ийнхүү гадаад валютын ханшид нөлөөлдөг бүхий л хүчин зүйлс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чангаруулах нөлөө үзүүлэхээр байгаа тул валютын захад оролцогчид, томоохон аж ахуйн нэгжүүд валютын ханш хэрхэхийг анхааралтай ажиглаж суугаа бололтой. Валютын захад ам.доллар, юанийн үнэ багахан хэмжээгээр буурч эхлэхэд л банкууд болон валют арилжааны цэгүүд ам.доллар юань худалдах хүмүүсийн хөлд дарагдах магадлалтай болоод байгаа ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.