СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-ын найман гишүүнтэй хамаарал бүхий ААН ЖДҮДС-аас авсан зээлээ хүүлсэн байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮДС-аас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Би 2019 оны долдугаар сарын 24-ны өдөр УЕП, АТГ-ын нарт хаягласан албан тоот явуулсан. Утга нь юу вэ гэхээр МАНАН мафитай тэмцэж, жагсаж маш олон том асуудлыг шийднэ гэдэг шалтгаанаар төрийн өндөрлөгүүд УДШ-ийн Ерөнхий шүүгч, АТГ, УЕП-ын дарга нарыг сольсон. Ингээд МАНАН мафитай тэмцэх ажил хэрхэн явж байгааг асуусан чинь хариу нь наймдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ирлээ. Хариу нь бараг нэг утгатай юм. Дээрх байгууллагууд 114 хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Улсын мөрдөгчийн зүгээс төрийн албан тушаалтнуудад хандсан 41 албан бичиг явуулахад найман тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн юм байна. Зээл авсан 34 ААН-ийн 11 нь УИХ-ын гишүүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой нь тогтоогдож, харин тэрхүү 11 гишүүний найм нь жилийн гурван хувийн хүүтэй зээлээ өндөр хүүтэй банк санхүүгийн байгууллагаар дамжуулсан, хүүлсэн үйлдэл тогтоогдсон байна. Манай УИХ 49 ЖДҮ-чинтэй.
УИХ-ын гишүүдийг ер нь бол дөрөв ангилж болно. Өөртөө зээл авдаг, худлаа төсөл бичээд зээл авдаг, бусдад хөнгөлөлттэй зээл авч өгөөд дундаас нь ашиг хонжоо авдаг гэх мэт ангилж болно.
УИХ-ын гишүүдээс ганцхан ХХААХҮС асан Б.Батзоригийг золих гэж байгаа бололтой. Яг үнэндээ Б.Батзориг буруугүй юм шүү дээ. Тэр хүн намынхаа даалгавараар л ажилласан. Бүр нарийндаа намынхаа ЕНБД Г.Амарбаясгалангийн заавраар ажилласан гэж би ойлгож байгаа.

Хэргийг ингэж тусгаарладаггүй юм. Эзэн холбогдогч нь олдоогүй тохиолдолд л хэргийг тусгаарлаж болдог. Эсвэл өөр өөр хэрэг хийсэн бол тусгаарлаж болдог. Түүнээс биш УИХ-ын гишүүн гэдгээр нь тусгаарлаж болдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд хууль хүн бүрд тэгш үйлчилнэ гэдэг заалттай. Иргэн Г.Занданшатар, У.Хүрэлсүх, О.Баасанхүү нар хуулийн өмнө бүгд ижил байх ёстой.
ЖДҮДС-тай холбоотой хэрэг шүүхээр эцэслэгдээгүй байгаа учраас яг хэн хэн холбогдсоныг хэлэх боломжгүй. ЖДҮ-тэй холбоотой асуудлаар 586 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн юм байна. Ийм олон хүн илчлэхээс, гэрчлэхээс өөр яах вэ дээ.

Намын нэр барьсан авлигачдын үед бүр эрээ цээрээ алдлаа.

Улсын ерөнхий прокурор маань УИХ-ын гишүүдийн цэрэг болчихсон учраас нэр холбогдсон 49 гишүүнийг эргэн татах асуудлыг оруулж ирж чадахгүй шүү дээ. Хэрвээ тэгэх юм бол нөгөө гурав нь фитнессийн газар нэг орой суугаад ажлаас нь халах байлгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.