СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хотууд түгжрэлээ бууруулахын тулд замаа засдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Ajah” олон улсын онгоцны буудлаас Негирийн томоохон хотод тооцогдох Лагосын төв рүү ороход дунджаар найм орчим зарцуулдаг бөгөөд энэ нь Истанбулаас Нигери рүү ниссэнээс даруй хоёр цаг гаруй илүү хугацаа зарцуулахаар байгаа юм. Инка Оггуннибу бол Лагос хотын жирийн нэг иргэн. Тэр өглөө бүр 5.30 минутад гэрээсээ гардаг ч ажилдаа 9.10 минутанд очдог байна. Лагос бол дэлхийн амьдрахад хамгийн стресстэй хотуудын нэг. Тус хот 22 сая хүн амтай бөгөөд хүн амын тоогоороо Нью Йорк болон Лондоноос хоёр дахин их. 2100 он гэхэд Лагосын хүн амын тоо 88.3 сая болж, дэлхийн хамгийн их хүнтэй хот болохоор байгаа юм. Тиймээс илүү сайн замын байгууламж, өндөр хүчин чадалтай транзит хэрэгтэй болохоор байгаа билээ. Тийм ч учраас Лагос хотын захиргаанаас автозамын түгжрэлийг бууруулахын тулд иргэдэд гэрээсээ ажлаа хийх боломж олгохыг хувийн хэвшлийн томоохон компаниудад хандан уриалаад байна. Сүүлийн үед үндэстэн дамнасан томоохон корпорацууд ажилтнуудаа гэрээсээ ажлаа хийхийг ихэд дэмждэг болсон. Түүнчлэн дэлхийн томоохон хотууд түгжрэлээ бууруулахын транзит болон нийтийн тээвэр, метрондоо ач холбогдол өгөх болсон.

 

ЗАМЫН ТҮГЖРЭЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛДӨГ Замын түгжрэл, дуу чимээ, автомашинаас ялгарах бохирдол нь хүний биед асар их хор хохирол учруулдаг бөгөөд Лагос хотын иргэд ихээхэн бухимдалтай байнгын стресстэй байдаг нь үүнтэй холбоотой талаар сэтгэл судлаач Олуфеми Олувайта онцолжээ. Лагос хотын иргэдийн олонх нь өглөөний 4.00 цагт гэрээсээ гарч, дунжаар дөрөв орчим цагийг замын түгжрэлд зарцуулж, ажилдаа очоод орой дахин дөрөв орчим цагийг замын түгжрэлд буюу нийт найм орчим цагийг түгжирч өнгөрөөдөг. Энэ нь эргээд ажилчдын ажлын бүтээмжийг ч бууруулдаг байна. Замын түгжрэл улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын түгжрэлээс үүдэлтэйгээр зөвхөн Лагос хотын бизнесийн салбар дангаараа сард дунджаар 30.5 сая ам.доллар алддаг байна. Түүнчлэн Нигерийн хамгийн том далайн боомт болох Апапа замын түгжрэлийн улмаас жилдээ 19 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байна. АНУ-д гэхэд өнгөрсөн онд замын түгжрэлийн улмаас эдийн засагт нь 305 тэрбум ам.долларын алдагдал учирсан нь өнгөрсөн 2017 оныхоос даруй 10 орчим тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт аж. Энэ нь жолооч бүрийн халааснаас жилд дунджаар 2800 ам.доллар гардаг гэсэн үг юм. Эдийн засагч Кент Химелийн хийсэн судалгаагаар автозамын түгжрэл ажил эрхлэлтэд ч сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ. Тэрбээр 1990-2003 оны хооронд нийт 85 хотын замын түгжрэл болон ажил эрхлэлтийг судалж үзээд түгжрэл нэмэгдэх хэрээр ажил эрхлэлтийн түвшин буурч байгааг олж тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хамгийн их түгжрэлтэй 10 хотын түгжрэл 50 хувиар буурахад эдгээр хотод ажил эрхлэлтийн түвшин 10-30 хувиар өсч байжээ.

Эх сурвалж: https://www.citylab.com/transportation/2018/02/traffics-mind-boggling-economic-toll/552488/ https://edition.cnn.com/travel/article/traffic-stress-lagos-nigeria/index.html

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.