Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.
Тус замын замын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар, 35 хувьтай байгаа аж. Гэтэл Хонхор орчимд өчигдөр үер бууж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна.
Иймд Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, шөнийн турш засч өнөө өглөө 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ.
Жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Чингэлтэй дүүргийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрсөн байна. Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болголоо.