СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-06

Монголчууд “Танкийн биатлон”-ы эхний гараанд дэд байр эзэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

"Цэргийн наадам-2019" олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээн наймдугаар сарын 03-ны өдөр дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж, Цэргийн наадмын нэгэн томоохон төрөл болох "Танкийн биатлон" тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид эхний гараагаа наймдугаар сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд Ахлах дэслэгч М.Тамир даргатай танкийн нэгдүгээр экипаж Сири, Венесуель, Казахстан улстай уралдан хоёрдугаар байранд орсон сайхан амжилт үзүүлсэн байна.

Цэргийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс болон батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г. Энхбаатар нар оролцжээ. Дэд сайд Т.Дуламдорж цэргийн наадамд дөрөв дэх жилдээ оролцож буй "Хээрийн гал тогоо" цэргийн тогооч нартайгаа уулзан амжилт хүссэн бөгөөд тэрбээр "Жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, төрөл нь нэмэгдсээр буй цэргийн наадамд Монгол Улс оролцогч орон байсан бол одоо зохион байгуулагч орон болж эх орондоо "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байна. Тиймээс цаашид Батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдынхаа уг наадамд оролцох нөхцөл бололцоог сайжруулж, цэргийн мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэн, зэвсэглэл техник, хувцас хэрэгслэл гэх мэт бүхий л зүйл дээр нь анхааран ажиллах ёстой юм" гэдгийг хэлсэн байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.