СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-06

Түгжрэлээс үүдэлтэй хор хохирол хэнийг ч ялгахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж 2025 он хүртэлх хэтийн төлвийг тооцоход Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо хүн амын өсөлттэйгөө дөрөө харшуулан хурдалж байгаа дүр зураг гарчээ. . Ийм нөхцөлд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, метро байгуулах, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх гэх мэтээр замын түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд ярихын хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодохоос өөр замгүй.

нөхцөлд нэн даруй шийдтэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрмэдэгдээд буй. Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэлээ хангаж эхлээд буй. Энэ шийдвэрийг олон нийт өөр өөрийн өнцгөөс, янз бүрийн байр сууринаас хүлээн авч байна. Сонгууль болохын хооронд мөрөөрөө нам гүм байж байхгүй, нийслэлийн удирдлагууд өөрсөд дээрээ гал дуудахаа мэдсээр байж, элдвээр гоочлуулан байж хэрэгжүүлэхээр зүтгэсэн энэ шийдвэр ингэхэд хэний төлөөх шийдвэр болж таарах вэ. Угтаа өөрсдийнх нь төлөө. Дур зоргоороо зам дээр бэлчиж, тааваараа түгжирсээр дадчихсан байсан нийслэлчүүдийн хувьд энэ нь гэнэтийн огцом шийдвэр байсан нь эргэлзээгүй.

Ямар сайндаа л хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. А, В, С бүсчлэлд хуваах ажил бол цаг үеийн шаардлагад нийцсэн, хүмүүсийн ухамсар сэтгэхүй, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлбэл ямар ач холбогдолтой юм, хэрэгжүүлэхгүй бол ямар хор хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар олон нийтийн дунд санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бидний зориод байгаа замын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн ажил маань бодлогын шийдэл бус, торгуулийн мөнгө хураах ажил болж олон нийтэд харагдаад байна” хэмээн зөвлөлийн хуралдаанд үүрэг болгох вэ дээ. Нийтийн эрх ашгийн төлөө олон нийтээс өөрсдөөс нь санал асуулга авч эхлээд буй.

Та үүнийг дэмжих үү” гэсэн санал асуулгад эхнээсээ янз бүрийн байр суурь илэрхийлжээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчлөө, Ард иргэдийг хот, хөдөөгөөр нь ялгаварлан гадуурхлаа, Тэгвэл хотынхон та нарыг нутагтаа хөл тавиулахгүй дээ гэх зэргээр олон нийтийн сүлжээнийхэн мушгиж тонгороод “гөвж” эхэлсэн нь ч байна. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд, хотынхон ажил алба, хичээл сургууль, цэцэрлэг яслидаа  явах гээд ид бужигнадаг 07:00-10:00 цагийн хооронд орон нутгийн жолооч нар заавал барьцаж байгаа аятай Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам руу орох гэж зүтгэх хэрэг үнэндээ бий юү гэдэг нэг асуудал. Үүнийг заавал улстөржүүлэн мушгиж, уухайлан муйхарлаж дэвэргэх нь хэнд хэрэгтэй юм бол. Энэ мэтээс эхлээд замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн хэрэглээний зан байдлыг, бүр тодруулж хэлбэл ухамсар сэтгэхүйг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна гэдэг мэргэжилтнүүдийн үг ортой. Айл саахалтаар орохдоо морио уяан дээр аваачиж уяхаас “залхуурч”, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, эсвэл гэрийнх нь бүснээс уяж орхидог нүүдэлчдийн удам гэсэн шиг аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөх болбол заавал гадаа нь машинаа байрлуулах зогсоол хайгаад явчихна.

Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж гадуур нь хэдэнтээ гороолж бухимдлаа барахын оронд 300-500 метрийн цаана машинаа тавиад л алхаад оччих боломж хэнд ч нээлттэй, уг нь. Нөгөөтэйгүүр, хотын төвд байгаа хэдхэн зогсоолыг эзлээд өдөржин машинаа байрлуулж “түгждэг” амин хувиа хичээсэн явдал улам бүр газар авсныг албаныхан хэлж байна. Энэ нь ихэвчлэн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, томоохон худалдаа үйлчилгээний төвийн ажилтнуудад хамаатай гэнэ. Улаанбаатар хотын төвийн зарим зогсоолд 60-70 машины багтаамжтай атал бүтэн өдрийн турш ердөө 10 машины зогсоол л суларч, сэлгэлт хийгддэг зэргээс харахад А, Б бүсэд ямар машиныг, ямар хугацаанд, хэдий хэмжээний төлбөртэйгөөр зогсоолд байрлуулах асуудлыг эрхгүй хөндөх цаг нь болсныг илтгэнэ. Тийм ч учраас. Хотын төвийн зогсоолуудыг төлбөртэй болгосноор өдөржин зогсоол эзлээд түгжчихдэг нөхдүүдийн хэтэвчтэй ярих боломж нээгдэхээс гадна нэг хэсэг нь зогсоол хайж албан газар, үйлчилгээний төвүүдийг тойрон гороолдог явдал буурах юм.

Ингээд замын хөдөлгөөний бүсчилсэн зохицуулалтыг зайлшгүй  хэрэгжүүлэх зургаан шалтгааныг дор танилцуулж байна.

 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БҮСЧИЛСЭН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГА:

1. 401725 автомашин: 1000 хүнд 269 автомашин 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 401725 автомашин техникийн хяналтын үзлэгт хамрагдаж замын хөдөлгөөнд оролцож байна. Олон улсын жишгээр 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш болоход автомашиныг хязгаарлаж эхлэх, 200-250-д хүрэхэд нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр зорчих асуудал тавигддаг. Улаанбаатар хотод 1000 хүнд ногдох автомашины тоо 269 байна.

2. 500000 хүнд зориулж төлөвлөсөн дэд бүтэц, 10000 автомашинд зориулсан замын сүлжээ Улаанбаатар хотын автозамын ерөнхий сүлжээ нь хотын хүн ам 400000-500000, автомашины тоо 10 044 буюу нийт хүн амын 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан байдаг.

3.Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл Зөвхөн шатахууны үргүй зардлыг тооцоход өдөрт нэг цаг түгжрэхэд нийслэлчүүд 440 сая төгрөг, жилд 114 тэрбум төгрөгийн шатахууныг үргүй зарцуулж байна. Замын хөдөлгөөнд таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьсон ажлынхаа 37 хувийг л амжуулж байна. Төлөвлөсөн гурван ажил тутмын хоёрыг нь түгжрэлээс шалтгаалж хойшлуулдаг. Автомашинтай хүн өдөрт нэг цагийг зам дээр түгжирч өнгөрүүллээ гэхэд жилд 15 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Тодруулбал, нийслэлчүүдийн хувьд жилийн 365 хоног гэдэг бүхлээрээ тооцогдохгүй, 350-иар тоологдох нь байна. Мөн унтаж амрах найман цагийг хасаад тооцвол нэг жилд автомашин унадаг улаанбаатарчуудын амьдралын сэрүүн, идэвхтэй байх 23 өдөр нь зүгээр л зам дээр урсан өнгөрдөг. Түгжирч зогссоныхоо төлөө цалин авдаг байсан бол нийслэлчүүд бид жилд бүтэн сарын цалин илүү авах байж. Өөрөөр хэлбэл, бид асар их үнээр түгжрэлийг “худалдан авч”, асар их хөрөнгө, цаг хугацааг түгжрэлд зарцуулж ажлын бүтээмжээ алдаж байна.

4. Эрүүл мэнд агаарын бохирдол Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 орчим хувийг гэр хорооллын өрхүүдийн яндангаас гарч буй утаа, 20 орчим хувийг тээврийн хэрэгслийн яндангааас гарч буй утаа бүрдүүлдэг. Автомашины хөдөлгүүрээс гарч буй утаа, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 260 гаруй хорт бодис ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоосон. Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин 67.3 децибел байгаа нь стандарт хэмжээнээс 7.3 нэгжээр илүү байна. Түгжрэл та бидний эрүүл мэндэд нөлөөлж, эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах боломжийг үгүй хийж байна.

5. Зогсоолын хомсдол түгжрэл үүсэхэд нөлөөлдөг Нийт жолооч нарын 25 хувь нь зогсоол хайж 15-20 минутанд 300500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулж хөдөлгөөнд саатал учруулдаг байна. Эдгээрийн 13 хувь нь 15-20 минутанд зогсоол олдог.

6. 25666 осол 2018 онд нийслэлд 25666 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 140 хүн амь насаа алдаж, 3761 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт ослын 97.7 хувь нь  жолоочийн буруугаас үүдэж гарсан байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын ухамсар хандлага, соёл, чадварыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.