Г.Отгонжаргал
Үүх түүхийг хуучлан өгүүлэх цагалбар дундаас үнэ хүнд хийгээд эрхэм хүмүүний тухай дурсамжийг нэхэн хэлэлцэх нь өнөө цагийн эрхшээлд бүдчин, бүдгэрэн буй үнэт зүйлийг бүтээн босгохын дайтай сэтгэл хөдлөлийг өдөөн галлах нь бий. Галын наадамд тойрон бүжих дайны сэтгэл хөдлөлд татагдаж, бусдын бүтээсэн дурсамж болоод гайхалтай түүхээр бахархахгүйсэн бол юуны үүхийг, түүхийг хуучлах.
Тэр дундаа, соёлын өв болон монгол суутнуудын бүтээн туурвисан эд соёлын өлгийтэй танилцаж, мэдэхэд бахархахгүй байхын аргагүй. Амьдралын хатуу ширүүн тэмцэл болоод тухайн цаг үеийнхээ нийгмийн хавчлага, үл зохилдох сонирхол дундуур монгол түмний бүтээн туурвисан, тэр дундаа дахин бүтээн туурвигдах боломжгүй оюуны үнэт өвийг хамгаалж авч үлдсэн Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх эгэлгүй эрхмийн агаарлаж зусдаг өргөө гэрийн үүдэн хойморт зочилсон тэр өдрийн дурсамж мартагдахын аргагүй.
Эрт цаг гэхээс илүүтэй монгол хүн бүр соён гэгээрэл, орчин үежих хандлагад хөтлөгдөж, тэрхүү хүсэл сонирхлыг нь хуучны бүхнээс ангижруулан, шинэтгэх төр засгийн бодлого ноёрхож байсан тэр л цаг ахуйд Үржингийн Ядамсүрэн хэмээх эрхэм ухаан, сэтгэл болоод авъяасын ураар бийр янтай нийлүүлж, уран зургийн бүтээл туурвихаар өөрийн үйл хэргийг хязгаарлаагүй нь хачин сонин. Занабазарын хийцийн бурхан тахил цуглуулахаас эхлээд эртний хийцийн эмээл, мөнгөн аяга болон эд өлгийн зүйлсийг нягт нямбай цуглуулж, өөрийн олсон орлого, цуглуулсан хөрөнгөө тэдгээрийг авч үлдэх эрхэм ухаандаа зориулсан нь гайхмаар том эр зориг. Тухайн цаг хугацааны үнэнийг өнөө цагийн та бид даван туулж гараагүй ч гэлээ нийгмийн хэв шинжит сэтгэлгээ болон хандлагын талаар бишгүйдээ уншиж сонссон тул тэр бүхнийг тоочин өгүүлэх нь илүүц.
Гагцхүү өдгөө олон арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц тэрхүү соёлын өвийг цуглуулахын тулд сонирхол нэгтнүүдээсээ сураг ажиг тавьж, хөдөө орон нутгаар далд сонирхолдоо хөтлөгдөн олонтаа бууж мордсон байх бөгөөд өдгөө тэрхүү бүтээл туурвилууд үр хүүхдэд нь хадгалагдан үлджээ. Тэдгээрийн нэг нь Үржингийн Ядамсүрэн гуайн агаарлаж зусдаг байсан өргөө гэр болон тухайн цаг үедээ л ер бусын шинэчлэгч сэтгэлгээний илэрхийлэл болохуйц өргөө байшин.
Найрамдал зуслангийн арын ой, уулын бэлийг угтаж баригдсан Баянголын зусланд Ү.Ядамсүрэнгийн өргөө тэртээ 1964 онд баригдсан түүхтэй. Анхандаа доод бэлд, гол горхины эрэг дагуу зусдаг байсан газрыг нь тухайн үеийн төр засгийн удирдлагууд соён гэгээрэлд ихээхэн хувь нэмрээ оруулдаг уран зураач, яруу найрагч, эрдэм номын мэргэддээ буур заан өгч байжээ. Энэ л жишгээр тэрбээр 1964 онд өдгөө бүрэн бүтэн хадгалагдаж буй зуны өргөөнийхөө суурийг сонгож, өөрийн гараар барьж байгуулсан аж. “Амина” сургуулийн захирал, уран бүтээлчдийнхээ дунд индиан гэдгээрээ алдаршсан уран зураач Я.Булгантай өвөөгийнх нь зуслан өргөөг сонирхож үзэх хүсэлтэй байгаагаа ярьсан цагаас хойш сар гаруй хугацаа өнгөрч.
Бидний уулзалт тухайн цаг үедээ их удалгүй болсон ч зун цагийн амралтад дарагдсаар чамгүй удаан хугацаанд хойшлуулсандаа харамсах сэтгэл төрөх. Гэсэн ч сэтгэлд үлдсэн тэр өдрийн дурсамж болоод Үржингийн Ядамсүрэн хэмээх их хүмүүний амарч тухалдаг орон дээр сууж, цай уудаг байсан аяганаас нь цай ууж, нарлаж амардаг өргөө гэрээр нь зочилж, ач зээдээ зориулж барьсан хүүхдийн тоглоомын байранд өдрийг зугаатай өнгөрүүлснээ үнэлэхгүй, талархахгүй байхын аргагүй. Хэдийгээр зураач Я.Булганы нэгэн адил өвөөгийнх нь сүнслэг оршихуйг уг зуслан өргөөнөөс гүн гүнзгий мэдэрч, бүтээн туурвих их хүслийн онгодыг олж мэдрэх нь ажлаа хийж яваа сэтгүүлч бидний хувьд дулимагхан ч гэсэн тэртээ 1964 онд баригдсан өвөөгийнхөө орон сууринг тэр л янзаар нь хадгалж, хамгаалж үлдсэнээр нь бахархахгүй байхын аргагүй.
Үржингийн Ядамсүрэн. Тэрээр Хэнтий аймгийн Норовлин суманд аргын тооллын 1905 онд арванхоёрдугаар сарын 25-нд буюу Билгийн цагалбарын 15 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жил Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошууны нутагт Шалзын голын адаг Шөвгөр уулын дэргэд Улааннүдэн хэмээх газар мэндэлсэн бөгөөд түүнийг “Ихэд онцгой хувилгаан шинжийн хүү төрлөө” хэмээгээд зургаан нас хүртэл нь гадагшаа гаргаж, хүнтэй уулзуулахгүй жинхэнэ утгаараа өлгийдөн өсгөсөн түүхтэй. Энэ хугацаандаа зурах, урлахын анхны ухааныг сурган эзэмшүүлж, авга ах Чойдашд нь хариуцуулан зургаан нас хүрэхтэй нь зэрэгцэн хийдэд шавилган суулгаж, Егзөр хутагтад мөргүүлж, 18 хүрэхэд нь Богд гэгээнээс мутрын адис хүртээж байсан гэдэг.
Энэ нь тухайн цаг үеийн хүүхэд олны тухайд онцгой хувь тавилан, их ерөөлийн дээр онцгойрол, ялгарлын шинж тэмдэг болж байсныг түүхчид, судлаачид ярих нь их тул өнөө цагт ч дурдан өгүүлэхгүй байхын аргагүй юм. Ийн 25 нас хүртлээ нутагтаа авга ах Чойдашийнхаа бурхан зурах, номын бар сийлэх чадвараас суралцаж, будаг шунх найруулах, бийр, янтайгаа хийхэд нь одооны хэллэгээр бол туслан гүйцэтгэгч нь болж явсан он жилүүддээ үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагааг эзэмшсэнээр авдар сав будах оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих ажлыг гардан хийж эхэлсэн нь ардын урлагтай нэгэн насныхаа амьдралыг холбох их замын мөрийнх нь эхлэл байжээ.
Харин 25 нас хүрэхтэйгээ зэрэгцэн Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Ардын хувьсгалт залуучуудын эвлэлд элсч, ардын гэгээрлийн бэлтгэл, үсэг өрөгч зэрэгт сурч, албан ёсны ажлын гараагаа хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр эхлүүлсэн. Энэ хугацаандаа олноо марзан хэмээн алдаршсан марзан Б.Шарав багшаасаа ихийг суралцаж, их удалгүй намын сургууль, Зөвлөлт холбоот улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургууль, В.И.Суриковын нэрэмжит дээд сургуулийн зургийн ангийг төгссөн бөгөөд юуны учир намд элссэн тухайгаа хүүхдүүддээ “Өвөө нь гаднаа нам, дотроо лам” гэдэг үгийг олонтаа хэлж байсан гэдэг.
Хэдийгээр бага балчир хүүхдүүд нь тухайн үед энэ үгнийх нь утгыг төдийлөн ойлгодоггүй байсан ч одоо эргэн бодоход Үржингийн Ядамсүрэн. Тэрээр Хэнтий аймгийн Норовлин суманд аргын тооллын 1905 онд арванхоёрдугаар сарын 25-нд буюу Билгийн цагалбарын 15 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жил Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошууны нутагт Шалзын голын адаг Шөвгөр уулын дэргэд Улааннүдэн хэмээх газар мэндэлсэн бөгөөд түүнийг “Ихэд онцгой хувилгаан шинжийн хүү төрлөө” хэмээгээд зургаан нас хүртэл нь гадагшаа гаргаж, хүнтэй уулзуулахгүй жинхэнэ утгаараа өлгийдөн өсгөсөн түүхтэй. Энэ хугацаандаа зурах, урлахын анхны ухааныг сурган эзэмшүүлж, авга ах Чойдашд нь хариуцуулан зургаан нас хүрэхтэй нь зэрэгцэн хийдэд шавилган суулгаж, Егзөр хутагтад мөргүүлж, 18 хүрэхэд нь Богд гэгээнээс мутрын адис хүртээж байсан гэдэг.
Энэ нь тухайн цаг үеийн хүүхэд олны тухайд онцгой хувь тавилан, их ерөөлийн дээр онцгойрол, ялгарлын шинж тэмдэг болж байсныг түүхчид, судлаачид ярих нь их тул өнөө цагт ч дурдан өгүүлэхгүй байхын аргагүй юм. Ийн 25 нас хүртлээ нутагтаа авга ах Чойдашийнхаа бурхан зурах, номын бар сийлэх чадвараас суралцаж, будаг шунх найруулах, бийр, янтайгаа хийхэд нь одооны хэллэгээр бол туслан гүйцэтгэгч нь болж явсан он жилүүддээ үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагааг эзэмшсэнээр авдар сав будах оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих ажлыг гардан хийж эхэлсэн нь ардын урлагтай нэгэн насныхаа амьдралыг холбох их замын мөрийнх нь эхлэл байжээ. Харин 25 нас хүрэхтэйгээ зэрэгцэн Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Ардын хувьсгалт залуучуудын эвлэлд элсч, ардын гэгээрлийн бэлтгэл, үсэг өрөгч зэрэгт сурч, албан ёсны ажлын гараагаа хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр эхлүүлсэн.
Энэ хугацаандаа олноо марзан хэмээн алдаршсан марзан Б.Шарав багшаасаа ихийг суралцаж, их удалгүй намын сургууль, Зөвлөлт холбоот улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургууль, В.И.Суриковын нэрэмжит дээд сургуулийн зургийн ангийг төгссөн бөгөөд юуны учир намд элссэн тухайгаа хүүхдүүддээ “Өвөө нь гаднаа нам, дотроо лам” гэдэг үгийг олонтаа хэлж байсан гэдэг. Хэдийгээр бага балчир хүүхдүүд нь тухайн үед энэ үгнийх нь утгыг төдийлөн ойлгодоггүй байсан ч одоо эргэн бодоход Үржингийн Ядамсүрэн. Тэрээр Хэнтий аймгийн Норовлин суманд аргын тооллын 1905 онд арванхоёрдугаар сарын 25-нд буюу Билгийн цагалбарын 15 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жил Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошууны нутагт Шалзын голын адаг Шөвгөр уулын дэргэд Улааннүдэн хэмээх газар мэндэлсэн бөгөөд түүнийг “Ихэд онцгой хувилгаан шинжийн хүү төрлөө” хэмээгээд зургаан нас хүртэл нь гадагшаа гаргаж, хүнтэй уулзуулахгүй жинхэнэ утгаараа өлгийдөн өсгөсөн түүхтэй.
Энэ хугацаандаа зурах, урлахын анхны ухааныг сурган эзэмшүүлж, авга ах Чойдашд нь хариуцуулан зургаан нас хүрэхтэй нь зэрэгцэн хийдэд шавилган суулгаж, Егзөр хутагтад мөргүүлж, 18 хүрэхэд нь Богд гэгээнээс мутрын адис хүртээж байсан гэдэг. Энэ нь тухайн цаг үеийн хүүхэд олны тухайд онцгой хувь тавилан, их ерөөлийн дээр онцгойрол, ялгарлын шинж тэмдэг болж байсныг түүхчид, судлаачид ярих нь их тул өнөө цагт ч дурдан өгүүлэхгүй байхын аргагүй юм.
Ийн 25 нас хүртлээ нутагтаа авга ах Чойдашийнхаа бурхан зурах, номын бар сийлэх чадвараас суралцаж, будаг шунх найруулах, бийр, янтайгаа хийхэд нь одооны хэллэгээр бол туслан гүйцэтгэгч нь болж явсан он жилүүддээ үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагааг эзэмшсэнээр авдар сав будах оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих ажлыг гардан хийж эхэлсэн нь ардын урлагтай нэгэн насныхаа амьдралыг холбох их замын мөрийнх нь эхлэл байжээ. Харин 25 нас хүрэхтэйгээ зэрэгцэн Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Ардын хувьсгалт залуучуудын эвлэлд элсч, ардын гэгээрлийн бэлтгэл, үсэг өрөгч зэрэгт сурч, албан ёсны ажлын гараагаа хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр эхлүүлсэн.
Энэ хугацаандаа олноо марзан хэмээн алдаршсан марзан Б.Шарав багшаасаа ихийг суралцаж, их удалгүй намын сургууль, Зөвлөлт холбоот улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургууль, В.И.Суриковын нэрэмжит дээд сургуулийн зургийн ангийг төгссөн бөгөөд юуны учир намд элссэн тухайгаа хүүхдүүддээ “Өвөө нь гаднаа нам, дотроо лам” гэдэг үгийг олонтаа хэлж байсан гэдэг. Хэдийгээр бага балчир хүүхдүүд нь тухайн үед энэ үгнийх нь утгыг төдийлөн ойлгодоггүй байсан ч одоо эргэн бодоход “Өвөө минь оюуны асар хүчтэй эр зоригтой хүн байжээ гэж санагддаг. Хэрэв соёлын өвийг цуглуулж, ардын зургийн арга техникийг өнөө цагт өвлүүлэн үлдээхийн тулд намд элсээгүй бол төдий цаг үедээ хэрхэн арчигдаад өнгөрөх байсныг бид мэдэхгүй. Тухайн цаг үе маань ямар нийгэм байлаа гэхээр яах аргагүй бодолтой, суурьтай хүн байж дээ гэж боддог” хэмээн ярих зураач Я.Булганы хувьд Ядамсүрэн гуайн охин Я.Заяагийн хүүхэд.
Өвөө нь охиноо өөрөөрөө овоглож, хүн болсон цагаас нь хойш дэргэдээ өсгөөд зогсохгүй ганц хүү болох Үржнээгийнхээ охин Ү.Сарнайг, охин Я.Туулынхаа Я.Маралхүү хүүг ч өөрөөсөө холдуулахгүйгээр бага насных нь дурсамж, амьдралынх нь хамгийн хөгтэй хөөртэй өдрүүдийг бүтээхэд хамтдаа байж, зуныхаа байшинд тус тусад нь өрөө гаргаж, орыг нь өөрөө урлаж, гэргий Ликанида Андреевна Фараносова нь зээ охидынхоо гудас, дэвсгэрийг өөрийн гараар оёж ширж бүтээсэн нь өдгөө яг л тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байх нь хэн хүнд сонихон.
Магадгүй хэрэв урьд өмнө нь Ядамсүрэн гуайг амьд сэрүүн ахуйд гэрт нь зочилж очсон байгаад энэ зун дахин очсонсон бол “Хөөх, танай юу ч өөрчлөгдөөгүй хэрэг үү” гэж асуумаар. Гэхдээ харамсалтай нь, өдгөө тийм боломж үгүй. Гэхдээ л зураач Я.Булганы ярих түүхийг сонсоод байр байдлыг эргүүлж тойруулан харах нь ээ “Бусад хүмүүсийн хувьд ямар сэтгэгдэл төрөхийг би мэдэхгүй. Гэхдээ бидэнд бол энэ бүхэн гэр музей байхгүй юу. Өвөө, эмээгийн минь цай ууж байсан аяга нь байна. Унтаж амардаг байсан ор, дэр нь тэр л янзаараа.
Люня ижийгийн минь нүүрээ хардаг толь яг л байдаг газраа, зул өргөдөг цөгц нь ч хэвээрээ. Бүүр яагаад ч юм хайрлаад Люня ижийгийнхээ бурхан болохоос өмнө гал, түлэхээр бэлдэж тавьсан түлээг ч би түлдэггүй. Ирэх тоолондоо гаднаас мод авчирдаг. Анх энэ байшин гал тогоо, зочны гэсэн хоёр өрөөтэй байсныг өвөө минь 1978 онд шинэчилж, урлангийн болон бид нарт тус тусад нь унтлагийн өрөөтэй болгож томруулсан. Тэгэхэд бид нар шороо, ус дөхүүлэхээс эхлээд хөөрхөн нэмэр болдог байлаа.
Өвөө минь төрийн ажил, өөрийн бүтээл гээд асар завгүй. Тэр хооронд эмээ минь гэрийнхээ хамаг ажлыг амжуулна. Хойш сууна аа гэж байхгүй. Нэг харахад л дээвэр дээр гарчихсан юм нүдээд сууж байна. Эргээд харахад шалныхаа хулдаасыг бөхлөөд суучихна. Тэр бүү хэл, тухайн үедээ л хамгийн боловсон 00-ыг хүртэл өөрийн гараар барьж байлаа шүү дээ. 00 дээрээ яндан гаргаж, модон суултуур захиалж хийлгэснээ суултуурын хэсгийг хүүхдүүдэд зөөлөн, дулаан гээд өөрөө бүрж байх жишээний. Та нарт “Тоглох өрөө хэрэгтэй” гээд гадаа тусдаа тоглоомын өрөө барьсан. Хүүхдүүдэд ая тухтай орчин хэрэгтэй гэж хэлээд гадаа бассейн хүртэл байгуулсан байх жишээний.
Оросын Элчингийнхэн байдаг байсан болохоор шууд усаа шугамаар татсан учраас зундаа бассейндаа тоглох жигтэйхэн дуртай. Тэгэхээр энэ байшин яах аргагүй бидний хувьд оршихуй юм. Миний хувьд зундаа өвөөгийнхөө урлангийн өрөөнд ирээд зураг зурж, уран бүтээлээ туурвихаар хаа нэгтэйгээс өвөө, эмээ хоёр минь намайг ивээж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ зуслан бол яах аргагүй миний хувьд сүнслэг орчин байгаа биз. Далдын увидас, хайр, хүндлэл шингэсэн тийм л өргөө гэр минь” гэж ярилцах зуураа бид модны сүүдэр тааруулж бариад, дээгүүр нь төмөр дээвэр хийж, бороо уснаас хамгаалсан зуны гэрт нь зочлоход яах аргагүй бүх зүйлс түүхийг өгүүлэх мэт, хуучны он цаг руу эргэж очоод нисэн ирж байгаа мэт тэр сэтгэгдэл аандаа ундрах Айлын эзэд түр гараад явжээ дээ, удахгүй ирэх бололтой” гэмээр үлдэж хоцорсон эсвэл яг л нэг цагт гацааж үлдээсэн хэрэг үү гэмээр дүр төрх.
Тоноглож төмөрлөсөн хүрэн авдар, цай чанаж унд бэлдэхэд бэлэн тулга түшүүлж тавьсан цав цагаан цайран тогоо, галын өмнө удахгүй гэрийн эзэгтэй тухалж суугаад гал өрдөхөд бэлэн улаан даавуун бүрээстэй намхан сандал, цэмцийтэл нь эвхэж засаад улаан даавуун дэрийг нь цомцойтол нь цэвэрхэн тавьсан намхан ор, тооноор тусах нарны туяа... Өвөө, эмээгийнхээ өлгий гэрийг ийн нягт нямбай хадгалж үлдсэн үр хүүхдэд нь талархал илэрхийлмээр.
Яг л зуны өргөөнд нь хоймор заларсан Люня эмээгийн зээгт наамлаар урласан бурхны зураг, хүрэн модоор өө сэвгүй урласан намхан ор, орыг нямбайлж бүрсэн бүтээлэг, Ядамсүрэн гуайн тухалж суудаг байсан хэмээх хүрэн олбог, өвөө эмээгийн минь зүүсэн хөшиг гээд нарийн жижиг хээгээр нь нарны туяа ойж буух тааран хөшгийг хүртэл нягт нямбай хадгалсан яах аргагүй л гэр бүлийн үнэтэй, хүндтэй, үүхтэй түүхтэй музей мэт санагдах. Я.Булган зураачийн ярих нь ээ, түүний ээж Я.Заяа болон ач, зээ нар нь энэхүү өөрсдийнхөө өргөмжлөн нэрлэсэн гэр музейг цаашид ч энэ хэвээр нь хадгалах зорилготой байгаа.
Гэхдээ цагийн эрхээр дээврээс нь ус шүүрч эхэлсэн тул дээврийг нь засах төлөвлөгөөтэй. Засахдаа хэв маягийг нь алдагдуулахгүй, унаган төрхийг нь авч үлдэх нь чухал гэдгийг бас мартаагүй. Эс бол өвөө, эмээгийнхээ байшинг буулгаад яг орчин үеийн технологийн дагуу гэхдээ хуучин загвар, хийцээр нь барих нэг хувилбарыг гэр бүлийн хүрээндээ ярьж буй. Тэгэхдээ энэ талаарх шийдвэрээ тэд эцэслэн гаргаагүй байгаа. Энэ тухайгаа “Бидэндээ өв учраас яахыг бодож, ярилцаж байж л шийднэ дээ” гээд “Нээрээ манай эмээгийн нэг гэрээслэл байдаг юм” гээд жижиг төмөр хайраг гаргаж уудалсан нь “Я.Люнягаас өөрийн амьдралын хугацаандаа бий болгосон өв хөрөнгөө үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхээр гэрээсэлж байна. Үүнд:
1. Монгол орны түүх соёлын үнэтэй эд зүйлсийг хайр гамгүй эвдлэн устгаж, хаяж үрэгдүүлэх эсвэл хямд үнээр гадаадын иргэдэд зарж явуулж байсан тэр үеэс буюу 1955 оноос түүх соёлынхоо энэ гайхамшигтай эд зүйлийг бага ч гэсэн хайрлан хамгаалах зорилго шулуудаж, өөрийн чадал, чинээгээр цуглуулгыг худалдан авсаар нэлээдгүй цуглуулгыг бий болгосон юм. Үүнийгээ биднээс хойш авч явах, хадгалан хамгаалах, боломжийн хирээр арвижуулан явахыг охин Туяадаа даалган өвлүүлж үлдээхээр гэрээсэлж байна.
2. Мөн тэрчлэн Баянгол дахь зуслангийн байр, эдлэнг өөрийн охид Я.Заяа, Я.Туяа болон гурван ач Ү.Сарнай, Я.Маралхүү, Я.Булган нартаа өвлүүлэн үлдээж байна” гэсэн Люня ижийгийнх нь гар бичмэл байлаа. Энэхүү бичгээс улбаалан Ядамсүрэнгийн цуглуулсан соёлын үнэт өв хаа байгаа тухай асуухад тэрбээр “Цамын баг бурхан гээд үнэтэй цайтай дурсгалуудыг Ү.Сарнай хадгалж байгаа. Ү.Сарнай бид нар ярилцаад хамгаалалт сайтай газраа хадгалах нь зөв гэж шийдсэн. Миний хувьд эмээгийн минь зээгт наамал, өвөөгийн минь зургийн хэрэгсэл, үгүй ядах нь ээ, данхны суурь, ширээний бүтээлэг гээд надад юу юунаас ч илүү үнэ цэнтэй, жинхэнэ утгаараа өвөө эмээгийн минь сүнслэг оршихуйг хадгалж ирсэн амьдралаараа бүтээсэн бүтээл, эд хэрэгсэл нь бий. “Өвгөн хуурч”-ийг зурсан бийр гэхээр гайхалтай биз дээ. Хүн хүнд аливаа зүйлийн үнэ цэн гэдэг харилцан адилгүй санагддаг байх” гэсэн нь саяхан дуулиан, шуугиан дэгдээгээд байсан хошууч генерал Б.Хурцын 54 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх соёлын үнэт өвүүдийн тухай яриа байсан юм.
Тэр өвийн талаар хошууч генерал Б.Хурц ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Миний юм биш. Манай эхнэрийн өвөө Үржингийн Ядамсүрэн гэж агуу мундаг зураач, Төрийн шагналт, Ардын зураач, соёлын өв цуглуулагч байсан. Магадгүй жинхэнэ утгаараа үнэлбэл үүнээс ч илүү үнэд хүрнэ байх. Гэхдээ бид нар нэг ч өвийг нь зарж, үрж, арилжаа наймаа хийгээгүй гэсэн үгийн тайлбар нь одоо санах нь ээ үнэн байх бөгөөд зураач Я.Булган ч Өвөө эмээг байхад яаж хадгалдаг байсан яг тэр хэвээр нь хадгалдаг. Богдын цаг, Занабазарын хийц бүхий бурхад, эртний цайны ширээ, XYII зууны үеийн чимэглэл зураг, 17 дугаар зууны зээгт наамал гээд бид нар хоорондоо алийг нь ч минийх, энэ нь чинийх гэж булаацалдаггүй. Харин солилцохдоо хүрлээ гэхэд өөр хоорондоо л солилцох яриа байж болно. Өөр ямар ч яриа байхгүй хүний амьдралд хүнд хэцүү үе тохиолдолгүй л яахав. Мөнгө төгрөгний хэрэгцээ гарах үе байна. Гэхдээ бид нар хоорондоо нэг ч соёлын дурсгалыг зарж борлуулахгүй гэж ярьдаг хүмүүс.
Тэр үгэндээ ч өнгөрсөн хугацаанд эзэн болж ирсэн. Үр хүүхдүүд маань ч тийм итгэл үнэмшилтэй өсч торниж байгаа. Харин ганц удаа Люня ижий минь 40 мянгат дахь гэрт нь хулгай орж, эртний эмээлээс эхлээд багагүй зүйл алдагдахад “Ийм муухай хүмүүсийн гарт алдаж, ямар ч үнэ цэнгүй үрэгдэх байсан юм бол ядаж эмээлийг нь 100 сая төгрөгөөр зараад охиныгоо сургуулийг байртай болгодог байж дээ” гээд их харамсаад уйлж байсан юм. Тэр хулгайчаас болоод ижий минь ч шаналсан, бие ч нь өвдсөн. Хулгай хар мөртэй гэж үнэн шүү” гэсэн нь “АНИМА” сургуулийн тухай байлаа. Ү.Ядамсүрэн гуай нэгэн цагт “Энэ Гандангийн гудамжинд монгол ардын урлалын нэг сайхан урлан, үндэсний өв соёлын музей байгуулчихвал сайхан болно доо” гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсныг Я.Булган зураач өвөөгийнхөө мөрөөдлийг биелүүлэх зорилгоор зураач О.Машбаттай хамтран яг тэр газар нь 1994 онд дүрслэх урлагийн “Амина” сургуулиа байгуулсан түүхтэй.
Сүүлийн үед энэ сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сургууль гэдгээр олон нийт мэдэх болсон ч уран зураг болоод дүрслэх урлагт хайртай хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй гэдгийг Я.Булган зураач ярилцлагын үеэр чухалчлан хэлж байсан нь ч аргагүй. Анх сургуулиа байгуулахад нь л нэгэн аав ээж “Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ нийгэмшүүлж, авьяас чадвараа нээхэд нь туслаач” гэж гуйсны дагуу элсүүлснээр тэр цагаас хойш жилдээ 4-10 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг төгсгөн гаргадаг болсон гэнэ. Тэднээс нь цөөнгүй чадварлаг зураачид төрсний дээр нийгэмд дуу хоолойгоо илэрхийлдэг, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг, олон улсад нэр хүнд олсон гээд бодохоор хичээл зүтгэлийг нь хүндэтгэхгүй байхын аргагүй. Энэ тухайгаа тэрбээр “Хэцүүгийн хувьд үнэхээр хэцүү.
Гэхдээ хэцүү гээд надад зугтах хүсэл алга. Нэгэнт сургана гэснээрээ сургаад л явна. Гол нь, тэр хүүхдүүдийн ар гэрийн байдал харилцан адилгүй. Зарим аав ээж нь төлбөрийн чадвартай байхад олонх нь хүнд хэцүү амьдралаас манай сургуулийг зорьж ирдэг. Юун төлбөр мөнгө л болно. Тэр болгонд хаа очиж манай Ү.Сарнай их дэм болдог. Уг нь би хүнээс юм гуйдаггүй хүн. Гэсэн ч тэр хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг гаргахад ивээн тэтгэгч олох шаардлагатай болно. Төлбөрт нь дэмжлэг үзүүлэх хүн эрж хайна. Тэгэхэд манай Ү.Сарнай “Үгүй” гэж хэлэхгүй тусалдаг. Энэ тухай нэг ярьсных яг үнэндээ их сайн хэлмээр байна. Нийгмийн амьдрал ямар хүнд байгааг, зарим хүүхдүүд ямар хэцүү орчинд, ямар ч хайр халамж мэдрэхгүй өсч байгааг төр засаг анхаарах цаг болсон байна. Манайд гэхэд жишээ нь аавынхаа дарамтанд байдаг нэг охин бий. Байнга цус зурна. Бусадтайгаа нийлэхгүй. Сүүлийн үед би өрөөндөө дуудаж, хөдөө гадаа авч явж, санаа сэтгэлийг нь хуваалцахад анхаарч байгаа.
Гэхдээ тийм хүүхдийг “Чи битгий байнга цус зур. Ингэж болохгүй” гэж загнаж, эсвэл хориглож болдоггүй. Аль болох зугуухан сэтгэл санааг нь өргөх хэрэгтэй. Харамсалтай нь, сургуулиасаа гараад гэртээ очиход ямар орчин тосох вэ гээд бодохоор хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань заримдаа юмыг их сайн ойлгоно. Заримдаа нийгмээс учруулж байгаа бэрхшээл, гэр бүлийн нөлөөллөөс болоод учрыг нь олохын аргагүй эмзэг болдог. Тэр болгонд тохирч ажиллах сэтгэл зүйн дадал, туршлагатай байх шаардлага бидэнд тулгардаг. Манай багш нар гэхэд үнэндээ сэтгэлээрээ маш бага цалингаар ажилладаг. Тэдэндээ миний хүргэж чадах ганц тус нь зураг бүтээлийг нь борлуулах, худалдан авагч олж өгөхөд туслах.
Өөрөөр миний үзүүлж чадах тус их бага байгаад харамсдаг” хэмээн ярьсан ч сургуулиа цаашид боломж олдвол өргөжүүлнэ үү гэхээс нөгөө л өвөө эмээгийнхээ дурсгалыг хүндэтгэх, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх үүднээс хаах, зогсоох тухай ярихгүй гэнэ билээ. Харин “Азаар би ёстой ижийгээ амьд сэрүүнд өөрийн гэсэн сургуулийн байртай болсондоо баярладаг. Ижий минь сургуулийг минь дэмжиж, яаж туслах уу гээд санаа нь амардаггүй байсан болохоор их эмзэглэдэг байсан даа” гэсэн нь яах аргагүй сэтгэлийн үг нь мэдээж. Өдгөө Булган зураачийн охин М.Анима нь хүртэл ээжийнхээ сургуульд урлаг судлалын хичээл орж, оюутан залуус болон сурагч хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ зөвхөн Я.Булган, М.Анима нар энэ сургуульд хүчин зүтгэж буй, зүтгэсэн хэрэг бас биш.
Анх байгуулахад нь, байгуулагдсаных нь дараа ч Ү.Ядамсүрэн гуайн гурван хүүхэд гурвуулаа сэтгэл болоод ур чадвараа зориулсан түүхтэй. Арга ч үгүй биз, тэд бүгдээрээ Монголын дүрслэх урлаг болон соён гэгээрлийн талбарт оюун сэтгэл, ур чадвараа зориулсан эрхэм хүмүүс. Монголын чимэглэлийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, зураач Ядамсүрэнгийн Үржнээгийн Монголын дүрслэх урлаг тэр дундаа монументаль буюу чимэглэлийн урлагт оруулсан хувь нэмрийг мөн л үнэлж баршгүй төлөөлөгч. Дөнгөж 1970-н онд И.Репины нэрэмжит Уран Зургийн Академийг төгсч ирсэн даруйдаа Зайсан хөшөө буюу “Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор”-ыг бүтээх загвар зургийн уралдаанд түрүүлж, түүний зургийн дагуу уг цогцолборыг бүтээсэн багддаг.
В. И. Лениний музейн фасадын зэс хөөмөл, ГХЯ-ны Чингис хааны чулуун шигтэмэл, МУЭСТО-ны Янжинлхамын зээгт наамал гээд том бүтээлүүдийг нь ч тоочин өгүүлэхэд цөөнгүй. Хэрэв уншигч та санаж байгаа бол орос, монгол, африк гурван хүүхдийн өөр өөрийн үндэсний хувцастай тоглож байгаа, цасан хүн хийчихээд инээгээд тоглож буй бяцхан хөвгүүдийн зурагтай өхөөрдөм хөөрхөн ил захидал гээд түүний чимэглэлийн урлагт туурвисан бүхнийг нь тоочин өгүүлэхэд бас л их хугацаа орно. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураач гэдгийг нь мөн мартаж болохгүй. Харин охин Я.Туяа нь гэхэд СанктПетербургийн урлагийн академийг уран зураачаар төгссөн бол Я.Заяа нь Ломносовын их сургуулийг хэл шинжлэлээр дүүргэсэн. Тэдний хэн хэн нь “АНИМА” сургуулийн удирдах зөвлөлд багтаж, өөрсдийн ур чадварыг оюутан сурагчиддаа өвлүүлэн үлдээх зорилгоор багшийн үүргийг давхар гүйцэтгэж байсан аж.
Тэднийг ийн өв уламжлал, дүрслэх урлаг, соён гэгээрлээс ангижрахгүй , өв залгамжлан авч үлдсэн өв залгамжлагчид болоход ааваас нь дутуугүй, өвөөгөөс нь чамлахааргүй хувь нэмэр оруулсан хүн бол Ү.Ядамсүрэн гуайн хань Я.Булган зураачийн дууддагаар Люня ижий буюу Ликанида Андреевна Фараносова агсан. Тэрээр өөрийгөө “Орос хүн биш. Би цэвэр монгол хүн” гэж хэлдэг байснаар барахгүй ханийнхаа зураг, дүрслэлийг нь гаргасан 200 гаруй бүтээлийг зээгт наамлаар урлаж, үргэлж ханийнхаа нэгэн адил монгол дээлээрээ гоёдог байж. Мэдээж тухай үедээ төрх байдлын хувьд ялгагдаж харагдах ч дотоод сэтгэл болоод итгэл үнэмшлийн хувьд яах аргагүй л монгол эмэгтэй байсан гэдэг.
Тэр дундаа, “Зураг зурах гар эвдэрч болохгүй” гээд ханийнхаа өмнөөс гэр орныхоо бүх ажлыг хийж, үр хүүхэд, ач зээгээ хооллож, ундаллаж хувцаслаад зогсохгүй цаг зав гарсан л бол зээгт наамал хийдэг, оёдол хатгамал урладаг байсныг нь ач зээ нар нь сайн мэддэг ч бурхан болсных нь дараа нандигнан хадгалсан 200 гаруй бүтээлийг нь хараад “Хэдийдээ амжуулсан юм бол оо” гээд гайхаж байсан удаатай. Люня ижийгийн гараар бүтээгдсэн зээгт наамлан Жанжин Д.Сүхбаатарын хөрөг, социализмын үеийн уриа лоозон, цагаан ногоон дарь эх гээд тэр болгоныг дурдан бичихэд хэцүү тул цухас дурдахаас өөр аргагүй.
Харин Ү.Ядамсүрэн гуайн бүтээлийн тухайд уншигч та “Өвгөн хуурч”, Хорлоогийн Чойбалсангийн хөрөг, жанжин Д.Сүхбаатарын хүүхэд насны хөрөг, эрийн цээнд хүрсэн үеийнх нь хөрөг зураг болон төрх байдлыг өдгөө ч Ү.Ядамсүрэн гуайн бүтээлээр тэнцүүлж боддог нь яг л гэрэл зургийн эх хувь гэлтэй.
Чингис хааны эх хөргийг хүртэл түүний бүтээлээс олж хардаг гэвэл хэтрүүлсэн болохгүй. “Цогт тайж” киноны зураачаар ажилласан түүх нь бас бий. Зөвхөн “Өвгөн хуурч” зургийн тухай өгүүлэхэд гэхэд анхандаа “Ардын ерөөлч” гэдэг нэртэй байсан энэ зургийг 1950-аад оны үед бол уран зураачийнхаа хувьд эр зориг төдийгүй соёлын өв тээгчийнх нь тухайд далд санаагаа давхар давхар шингээсэн бүтээл хэмээн уран зураг судлаачид хайлан уншдаг. Учир нь, тухайн цаг үе ямар хатуу бас өв уламжлал талдаа ямар хөлчүү байсныг та бид андахгүй.
Ийм үед түүнийг Чингис хааны хөрөг зургийг “Өвгөн хуурч”-аар илэрхийлсэн гэх нэг хэсэг байхад цөөнгүй хэсэг нь монгол хүний суурь төрх, мөн чанарыг энгийн даруу төлөв сайхан хүний төрхөнд нуугаад зогсохгүй түүгээрээ далимдуулан морин хуураар өв соёлоо илэрхийлж чадсан гэж үнэлдэг. Харин Я.Булган зураачийн хувьд өвөөгийнхөө “Монгол хүн эдээр, оюунаар баян байх ёстой юм. Монгол өв соёл гэдэг чинь үнэлэгдэхгүй их үнэтэй эд шүү” гэж хэлдэг байсан нь жинхэнэ утгаараа “Өвгөн хуурч”-аар дүрслэгдсэн гэдэгт итгэдэг аж. Ийнхүү бүтээл болоод үлдээсэн өв бүхэн нь түүнд ийн өвөө, ижийгийнх нь тухай дурсамжийг хүүрнэн өгүүлдэг байх.
“Надад бол ой мод, агаар, уул байхад л хангалттай. Яг л Люня эмээ шигээ уулаар ямаа шиг авирах дуртай. надад энэ зуслан юу юунаас илүү үнэтэй. Эмээ минь ойн захад дахин ой байгуулах гэж уул хадаар авирч, Оросоос хүртэл суулгац авчирч тарьдаг байсан юм шүү дээ, хоёулаа гарч харах уу” гэсэн үгийг нь дагаж гарахдаа яг л он цагийн хүүрнэл дунд алхаад байгаа мэт сэтгэгдэл төрөх. Арга ч үгүй, “Ижий минь энд 16 нэр төрлийн жимс, жимсгэний мод тарьсан нь ямар гоё ургаж байгааг хар л даа. Ойгоос түүж суулгасан халиар, үхрийн нүд, мойл нь хараа бүүр зэрлэгшээд ургадаг болчихсон. Намартаа эндээс бөөрөлзгөнө, тошлой, тэхийн шээг, мойл, ранитек, халиар түүж болно.
Нээрээ, манай ойр хавийн мод болгон бараг түүхтэй дээ. Энэ том нарсны доор өвөө минь дандаа суудаг байлаа. Тэр том нарсны дээр гарч манай Я.Маралхүү зурагтынхаа антеныг тааруулах гэж авираад баахан нүднэ. Нэг удаа лав их эвгүй унасан юмдаг. Хараа, ойн захад хашаа байх муухай гээд ижий минь тойруулаад ийм гоё мод тарьж байсан чинь харамсалтай нь сүүлд буусан айлууд ёстой жинхэнэ утгаар нь хашаа барьчих юм билээ. Уг нь ийм гоё ойн захад хашаа муухай л байхгүй юу” гээд ярих түүнийг дагаж алхангаа ой доторх ойн олон жимсний навчийг ангилж ялгадаг болох нь холгүй болов.
Зун цагийн зугаатай тэр дундаа хүндлэл дагуулсан тэр өдрийн дурсамжийг ийн өдгөө сэргээн бичихэд сэтгэлд ч, дурсамжинд таатай сайхан. Энэ дашрамдаа “Монголын үндэсний телевиз”-гийн “Гэгээн анир” нэвтрүүлгийг санамсаргүй олж үзсэн маань басхүү их олз гэлтэй. Тэнд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо хүрээлэнгийн захирал, академич Д.Цэрэнсодном гуай уг нэвтрүүлгийн үеэр “Ядамсүрэн гуай Ш.Гаадамба багш бид хоёрын “Ардын аман зохиолын дээж бичиг” гэдэг номын хавтсыг хоёр хоёроор нь хурааж, эвхэж зурдаг аргаар найман тахилтай зурсан юм.
Гэтэл нэг өглөө Хэлний хүрээлэнгийн захирал дуудаад “Яагаад тэр номын хавтсан дээр шашны юм зурчихсан юм бэ. Бөөн хэл ам татлаад байна. Чи одоо шууд Хэвлэл хянах дээр очиж уулз гэж байна. Тэгэхээр нь эхлээд Ядамсүрэн гуай дээр явж учраад учраа хэллээ. Тэгсэн нэлээн бухимдангуй, таагүй байгаа бололтой надад их айхтар үг зааж өгсөн.
Тэгэхдээ “Энэ бол бумба байна. Бумба гэдэг чинь цайны л данх шүү дээ. Ардын хэрэглээний юм чинь цайны данх мөн биз дээ. Хорол нь зүгээр л монгол гэрийн тооно шүү дээ. Арга билгийн хоёр загас байна. энэ чинь орос, монголгүй иддэг мах. Ардын хэрэглээний юмыг шашин өөртөө авч хэрэглэсэн болохоос бус шашин зохиосон юм биш. Ийм учраас ардын хэрэглээний юмыг шашиных гэж түлхэх юм бол харин ч асуудалтай шүү. Шашинд найр тавьсан хэрэг болно” гэж байна.
Тэр үгийг нь Хэвлэл хянах дээр очоод хэлчихсэн. Тэгсэн “За яахав, яахав явж бай гээд тэгээд номыг маань хэвлэчихсэн дээ” гэсэн дурсамжийг сонссоноо мөн хүргэе. Зөв зорилго, зөв тайлбар хоёрын зохилдлогоо гэдэг энэ бөгөөд үр хүүхдүүд нь өвөөгийнхөө зурсан”Өвөлжөө” зургийг саяхан Германаас чамгүй хөөцөлдөж байж олж авсан байна билээ. Өв дамжсан хүндлэл, удам дамжсан үнэт зүйл гэдэг ийм сайхан .