СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулах ажил маргаашнаас эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 


Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НОСК-оос түрээсийн орон сууцны бүртгэл дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:

Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны бүртгэл явагдаж дууслаа. Нийтдээ 35058 хүн энэ хугацаанд бүртгүүллээ. Бүртгэлийн хугацаанд ямар нэгэн асуудал гарсангүй. Цахим бүртгэлд бүртгэгдсэн хүмүүсийг ангилж хэлбэл:

  •  Залуу гэр бүл 4443
  •  Төрийн албан хаагч 6542
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 9549
  • 18 хүртэлх насны 4 хүртэлх хүүхэдтэй 960
  • Өрх толгойлсон эцэг эх 3148
  • Ахмад настан 7166
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3134
  • Гамшиг ослын улмаас орон гэргүй болсон 116 иргэн байна.

.

Энэхүү бүртгэлийг явуулснаар түрээсийн орон сууцанд орох эрэлт хэрэгцээ ямар их байгааг, урьдчилгаа мөнгөө төлөөд орон сууцанд амьдрах иргэдийн тоог тогтоож авлаа.

Ирэх жил үүнээс олон орон сууцыг түрээсийн журмаар олгоно. Багш нар 200 квотыг олгож өгөөч гэсэн саналыг тавьсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн журмын дагуу багш нарт квот олгох боломж байхгүй. Багш нар руу чиглэсэн, төрийн албаны хамгийн их масс, тоог эзэлсэн хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрийн гэсэн орон сууцтай хүмүүс бүртгэлд хамрагдсан байсан. Тийм хүмүүсийг хасна. Буянт-Ухаа-1 хороололд орон сууцтай иргэд хүртэл бүртгүүлсэн байна билээ. Хуурамч, худал мэдээлэл өгч бүртгүүлсэн хүмүүсийг хар жагсаалтад оруулна. Сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүнд 9 хүн байгаа.

Энэ хүмүүсийг Засаг даргын зөвлөлийн хурлаар томилсон. Хөндлөнгийн хяналт тавихаар төрийн бус байгууллагын төлөөлөл орсон. Энэ долоо хоногт багтаад эхний сонгон шалгаруулалт гарчихна. Иргэд өөрсдөө бүртгэлээ хийж байгаа учраас ямар нэгэн авлига хахуулийн асуудал гарахгүй. Иргэдийг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.