Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь өнөөдөр буцаалаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
40 тонны чингэлэгтэй, 40 кг-аар ууталж савласан цагаан будааны 26 шуудай нь норсон байдалтай, чингэлэгийг онгойлгох үед их хэмжээний хөгц үнэртэж байсан тул ийнхүү буцаажээ.