БНХАУ анх удаа дотооддоо, үйлдвэрлэж хөгжүүлсэн техник тоног төхөөрөмжөөрөө далай тэнгисийн гүнд олборлолт хийх туршилтаа амжилттай дуусгалаа. “Кунлон-500” нэртэй туршилт далайн гадаргуугаас доош 500 метрийн гүнд 49 хоногийн турш үргэлжилжээ.
Туршилтын хугацаанд далай тэнгисийн ёроолд уул уурхайн олборлолт хийх аварга төхөөрөмж угсарсан байна. Уг төхөөрөмж хамгийн гүндээ 514 метрт хүрч, дангаараа 2,881 метр замд аялах хүчин чадалтай гэнэ. Мөн цаг тутамд 10 тн полиметаллын булцуу цуглуулах боломжтой байна. Өөрөө тохируулах системээр далайн ёроолд зам гаргаж, төмрийн хүдэр цуглуулна гэжээ.
Сүүлийн үед Хятадын Засгийн газар далай тэнгисийн гүний судалгааны ажилд ихээхэн анхаарч байна. 2020 он гэхэд далайн гүнээс хийн гидро хүчил олборлож худалдаалахаар төлөвлөжээ. Далайн ёроолд олборлолт хийхэд зориулан Жиаолон усан доогуурх хөлөг онгоц болоод зорчигчгүй гүний шумбагчид болох Чианлон, Хайлон, өрөмдөгч Шенлонг төхөөрөмжүүдийг угсраад байна.
“Дотооддоо үйлдвэрлэсэн далайн гүний судалгаа, олборлолтын төхөөрөмжүүд Хятадыг энэ салбарын технологид тэргүүлэх байранд аваачна” гэж Чиндао дахь Үндэсний Далайн ёроолын судалгааны төвийн ахлах инженер Дин Жонжун ярьжээ.
Эх сурвалж: www.people.cn