БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс /2019.08.05/ бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем өнөөдрийн 08:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.
Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна.
Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах аж.
А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/
Б. 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/
В. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
а.18-аас 39 настай байх (1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)
б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч хоёр дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.
Дашрамд сонирхуулахад, БНСУ-д 40 мянган монгол иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.