СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-05

Үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх сургалтын нээлт боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

09.00 цагт Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран CSPRO Android Mobile Data Collection сургалтыг Монгол улсад анх удаа Новотел зочид буудалд зохион байгуулна.

09.00 цагт БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ шинэ хичээлийн жилийн босгон дээр СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛЖ, улмаар “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 44000 багшийг хамруулах Үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх сургалтын нээлт МУБИС-ийн А, Б байрны хурлын танхимд эхэлнэ.

10.00 цагт Хангарди ордны III давхарт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Нийслэлийн Амгалан амаржих газарт “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.