Улаанбаатарт өнөөдөр 14.00 цагаас эхлэн маргаашийг хүртэл үргэлжилсэн бороо орно хэмээн Ус цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Агаарын хэм өглөө 08.00 цагийн байдлаар 16 хэм байсан бол өдөртөө 20 хэм хүрч дулаарна. Салхи зүүн хойноос 3 м/с байсан бол оройдоо 8 м/с хүрнэ хэмээн мэдээллээ.