Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаварын хэрэгжилт Баянзүрх дүүрэгт маш хангалтгүй байгаа нэг жишээ нь 13 дугаар хорооллын автобусны буудал орчмын тохижилт юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас удаа дараа үүрэг, даалгавар өгч байгаа боловч ажил удаашралтай байна.
Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох хууль, эрх зүйн хүрээнд тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн, тохижилтын ажлыг ирэх долоо хоногт хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.