СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-08-02

Хөхүүл эхчүүдийг дэмжихийг ажил олгогч нарт уриалж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байна.

Ийнхүү буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, .

Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог. Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг.

Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.
Жил бүрийн . Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Ээж, аав хоёуланд нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг .

Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,.

Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ. Тухайлбал:

  • Эхчүүд, хүүхэд багачууд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна.
  • Гэр бүлд эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт байж, бие тэнхэрч, ажлын байр, цалин орлогын баталгаат байдал, эрүүл мэндийн дэмжлэгээр хангагдана.
  • Эцэг ба эрэгтэйчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх болон нялх хүүхдээ асрахаар ажлаас чөлөө авах тэгш байдал хангагдана.

Ажил олгогчид:

  • Эхийн сүүгээр хооллож байгаа нярай хүүхдүүд өвчлөх нь бага байдаг тул, хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ажлаас чөлөө авах түвшин буурна.
  • Эмэгтэй ажиллагчдын хүүхдээ эхийн сүүгээр хооллох нөхцлийг хангасан ажлын байранд эмэгтэйчүүд ажлаас гарах тохиолдол бага байдаг тул, ажил олгогчдын ажилчид сонгон шалгаруулах, сургах зардлыг хэмнэх ач тустай.
  • Улс орон нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна: “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгө оруулалт ба өгөөж 1:3 харьцаатай”.
  • Эмэгтэй ажиллах хүчин болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм улам хүмүүнлэг болж, хүмүүн капитал, материаллаг баялаг, нийгмийн аж байдал сайжирна.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.