СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-08-02

LIVE: Хошууч Генерал Ж.Бадамбазар: “Аравт” наадмын оролцогчид зөвхөн Монгол мориор уралдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын цэргийн наадамд шинэ төрөл нэмж, “Аравт” морин цэргийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр БХЯ-аас мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ын орлогч дарга, Хошууч генерал Ж.Бадамбазар:

Удахгүй болох Олон Улсын Морин цэргийн наадмын талаар товч мэдээлэл хүргэе. ОХУ-д 2003 онд анх цэргийн мэргэжлийн чиглэлээр уралдаан болж эхэлснийг 2015 онд Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачлагаар олон улсын цэргийн мэргэжлийн уралдаан болгож өргөжүүлсэн. Ингэснээр Манай улс 2015 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн.

ОХУ болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр Монгол Улс өөрийнхөө онцлогт нийцсэн морьт цэргийн наадмын шинэ төрлийг цэргийн наадамд оруулах санал тавьсныг Оросын тал зөвшөөрч, та бүхэн өөрсдөө зохион байгуулаарай гэсний дагуу Морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулахад бэлэн боллоо. Энэ удаагийн цэргийн наадамд АНУ, Вьетнам, Зимбабье, Киргизстан, Казакстан, Хятад, Орос улс оролцоно.

Цэргийн наадам маань Төв аймгийн Аргалант, Алтанбулаг сумын нутагт болно. Үүний дараа богино зайн уралдаан болох байгаа. Тэр уралдаан явганаар эхлээд морьтойгоор үргэлжилж, биатлон шиг явагдана. Хоол хүнс, хувцас хэрэглэл, эдлэл хэрэглэл, агт морьдыг Монголын тал хариуцаж байгаа. Цэг бүр дээр камер суурилуулсан учраас шударга сайхан өрсөлдөөн болно. Энэ наадмыг зохион байгуулахад дэмжиж оролцож байгаа ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлье. Өнгөрөгч өдрүүдэд Олон Улсын цэргүүдийг таван цагийн турш морьтой уралдааны бэлтгэл хийлгэж бусад цагуудад Монгол зан заншил, соёлтой танилцах ажлуудыг хийлээ.

БНКиргиз Улсын Дэд хурандаа А.Д.Оркошев:

Монгол улсад байх хугацаанд сэтгэгдэл үргэлж сайхан байлаа. Биднийг маш сайхнаар хүлээн авч, байр хоолоор хангаж, бэлтгэл ажлыг дээд түвшинд хийжээ.

ОХУ-ын Хошууч генерал А.В.Подивилов:

Би энэ уралдаанд оролцох гэж байгаадаа баяртай байна. Монгол Улсад зочилж ирсэн энэ хугацаанд ирсэн соёлын олон арга хэмжээнд оролцлоо. Манай Улс өөрийнхөө нутаг дэвсгэрт морьт бэлтгэл сургуулилтыг сайтар базаасан.

Казакстан Улсын Хурандаа Д.Е.Хамитов:

Армийн наадмын уралдааны бэлтгэл сургуулийг сайтар хийж, тэмцээн болох газруудтай танилцсан. Монгол байх хугацаанд соёл хүмүүжлийн ажил асар олон ажил явагдсан. Бидэнд бэсрэг наадам, адуучин наадам, Монгол дууг хэн сайн дуулах тэмцээнд оролцсон. Багийн гишүүдийн хооронд нөхөрсөг найрсаг уур амьсгалыг зохион байгуулагчид бий болгож чадсан. Энэ наадмын тухай мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулж дэлхий дахинд хүргэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.