Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаанаар шинээр 17 хороог байгуулах саналыг дэмжсэн билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 11, Хан-Уул дүүрэгт тав, Налайх дүүрэгт нэг хороог шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт шинээр байгууллагдсан 11 хороо наймдугаар сарын 2-ноос эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж эхэлж байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хороодын хаяг байршил, Засаг дарга болон, зохион байгуулагчийн утасны мэдээллийг хүргэж байна.