ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Korn хамтлаг
ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Korn хамтлаг

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт Korn хамтлагийн нэгэн тоглолтыг бүрэн эхээр нь толилуулахаар бэлтгэлээ.

Korn хамтлаг

Америкийн nu Metal урсгалын гол төлөөлөгч төдийгүй анхдагчдын нэг болсон алдарт KoЯn хамтлаг 1993 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэдний эхний уран бүтээлүүд металл хөгжим сонирхогчдод шууд хүрсэн ба 1994 оны анхны Korn цомог, 1998 оны Follow the Leader, 1999 оны Issues цомгууд бүгд хит дуунуудыг дээж байж Билбордын шилдэг 200 жагсаалтыг тэргүүлж чадсан юм. KoЯn хамтлаг энэ онд The Nothing цомгоо гаргаж байгаа ба өнгөрсөн 26 жилийн хугацаанд 13 цомог гаргаж дэлхий даяар 40 гаруй сая хувь борлуулаад байгаа юм. Хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ 2006 он хүртэл явсан ба 2006 онд хамтлагийн бөмбөрчин Девид Силвериа хамтлагаас гарч 2009 оноос Рей Лузиер одоог хүртэл тоглож байгаа юм.

Энэхүү бичвэрийг өгүүлэгч миний хувьд 2006 он хүртэлх KoЯn хамтлагт дуртай нэгэн бөгөөд магадгүй бүхий л супер дуунууд нь 2006 оноос өмнө хийгдсэн байдаг. Өнөөдөр үзэгч, сонсогчдод зориулж буй тоглолтод KoЯn хамтлагийн хит дуунууд гэж тодорхойлж болох бүх дуунууд багтсан байдаг. 

 

Тоглолтод эгшиглэх дуунуудын дараалал

  • Rotting in Vain
  • Falling Away From Me
  • Here to Stay
  • Y'All Want a Single
  • Clown
  • Black Is the Soul
  • Did My Time
  • Shoots and Ladders
  • Twist
  • Got the Life
  • Bass solo
  • Coming Undone
  • Insane
  • Make Me Bad
  • Somebody Someone
  • 4U
  • Blind
  • Freak on a Leash 

Дашрамд дурьдахад манай сайтын UnPlugged цуврал булангаар Korn хамтлагийн MTV Unplugged 2006 тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байсан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл